Д.Амарбаясгалан: Миний ахыг 5-7 нүүрсний компанитай гэж ХУДАЛ мэдээлсэн этгээдийг шалгуулна

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин
50
legacy:amarbayasgalan/MPA PHOTO2022-8-6249-1.jpg

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах мэдэгдлийг хийлээ. Тэрбээр,

"Монгол Улсын Засгийн газраас “нүүрсний хулгай”-н асуудлыг олон нийтэд анх дэлгэж, иргэдийнхээ жагсаал тэмцэл, шаардлагын дагуу нүүрсний гэх тодотголтой “хулгай”-н асуудлыг шуурхай шийдвэрлэхэд анхаарч ажиллаж байна.

Гэтэл сүүлийн үед нүүрсний хулгайн асуудлын “жинхэнэ эзэд”-ээс нь өөр хүмүүст нялзаах, хамаатуулах сонирхолтой хэсэг бүлэг этгээд, албан тушаалтан нь өөрсдийн эрх ашгийн төлөө бусдыг гүтгэж эхэллээ.

Миний ах дүү нар ийм чиглэлийн бизнес эрхэлдэггүй, уул уурхайн тэр дундаа нүүрсний, нүүрс тээврийн ямар ч компани байхгүй болно. Гэтэл NTV телевизийн “Улаан бал” ярилцлагын нэвтрүүлэгт оролцсон /2022.12.20/ ЗТХЯ-ны Тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга асан Д.Батбаатар гэгч нь “ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн төрсөн ах нь нүүрсний 5-7 компанитай” гэж огт ор үндэсгүй мэдээлэл хийлээ. Тиймээс дээрх худал мэдээллийг түгээсэн этгээдийг шалгуулахаар хууль, хяналтын байгууллагад хандахаа мэдэгдэж байна.

Ард түмний мэдэлд байхаар хуульчлагдсан байгалийн баялгаас завшсан этгээдүүдтэй хийх тэмцэл үргэлжилж, иргэдийнхээ алдагдсан боломжийг нөхөх бодлого шийдвэрүүдийг Засгийн газрын зүгээс гаргасаар байх болно. Энэ тэмцлийг сулруулах, хүчгүйдүүлэх гэсэн явуулгуудыг огт хүлээн зөвшөөрөхгүй, хуулийн хүрээнд зарчим барьж ажиллана гэдгээ дахин илэрхийлье" гэв.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    дарга нарын ах дүү эхнэр хүүхэд бүгдээрээ дарга байх юм. Нямдоржийн хүүхэд гадаад явдлын тэргүүн дэд сайд, Сү Батболдын хүү Олимпийн хорооныдарга, Батзандангийн ах юу ч билээ, Гэтэл Амарбаясгалангийн ах нь ЗТХЯ-ийн Тээврийн бодлого зохицуулалтын дарга. Одоо ямар даргын ойрын хамаатан ямар хариуцлагатай албан тушаал хашдаг судалгаа хиймээр юм. Энэ чинь ямар хаант засаглал биш. Үе дамжиж засаг барина гэж байхгүй биз дээ. Бүгд тийм үе дамжсан гентэй юм уу?

  • З
    Зочин

    дарга нарын ах дүү эхнэр хүүхэд бүгдээрээ дарга байх юм. Нямдоржийн хүүхэд гадаад явдлын тэргүүн дэд сайд, Сү Батболдын хүү Олимпийн хорооныдарга, Батзандангийн ах юу ч билээ, Гэтэл Амарбаясгалангийн ах нь ЗТХЯ-ийн Тээврийн бодлого зохицуулалтын дарга. Одоо ямар даргын ойрын хамаатан ямар хариуцлагатай албан тушаал хашдаг судалгаа хиймээр юм. Энэ чинь ямар хаант засаглал биш. Үе дамжиж засаг барина гэж байхгүй биз дээ. Бүгд тийм үе дамжсан гентэй юм уу?

  • З
    Зочин

    ЗТХЯ-ны Тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга чинь нүүрсний тээвэртэй яах аргагүй холбоотой шүү дээ. Авилгалч ахыгаа өмөөрч болохгүй шүү дээ.

  • З
    Зочин

    энэ нөхөр гүрийгээд байну нөгөө хүн гүжирдээд бну шалганаа

  • З
    Зочин

    Чи зайлаа жинхэнэ хулгайч чинь чи шүү бузар минь