Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Монгол үндэсний ардчилсан намыг Улсын бүртгэлээс хасуулах хүсэлт ирүүлжээ
20

Монгол үндэсний ардчилсан намын дарга Б.Цогтгэрэлээс Улсын дээд шүүхэд 2023 оны нэгдүгээр сарын 02-ны өдөр өргөдөл ирүүлэв.
Уг өргөдөлд “..Монгол үндэсний ардчилсан намын үйл ажиллагааг зогсоож, үзэл баримтлал нэгтэй Ардчилсан намтай нэгтгэхээр МҮАН-ын V их хурлаар дэмжигдэж, Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5, 23 дугаар зүйлийн 23.1-д заасны дагуу намыг улсын бүртгэлээс хасах хүсэлтийг хүргүүлж байна” гэжээ.



