ТОДРУУЛГА: Нохойд хазуулсан иргэдэд вакцин андуурч хийсэн асуудлаар ЭМЯ-наас ЭЦА-нд албан ёсоор өргөдөл, гомдол гаргаагүй

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:TSEG/324804198_883398619780900_5077919812786110529_n.jpg

Сүхбаатар аймагт нохойд уруулсан 12 хүнд галзуу өвчний эсрэг тарилга хийх гэж байгаад сүрьеэгийн вакциныг 20-30 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр андуурч хийсэн ноцтой хэрэг гарсан. Эл үйл явдал нь иргэдийн эрүүл мэндэд хохирол учруулахуйц үйлдэл учраас эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж өгөх хүсэлтийг ЭЦА-нд бичгээр уламжилсан гэж Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өнгөрөгч баасан гарагт мэдэгдсэн.

Тэгвэл вакцин андуурч хийсэн асуудалд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа эсэх талаар ЦЕГ-ын хэвлэл, мэдээллийн төвөөс тодруулахад "Одоогийн байдлаар ЭЦА-нд Сүхбаатар аймагт иргэдэд вакцин андуурч хийсэн асуудлаар ЭМЯ-наас албан ёсоор өргөдөл, гомдол зүйл байхгүй. Харин цахим орчинд гарсан мэдээллийн дагуу Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байна" гэх мэдээллийг өглөө.