Өмгөөлөгч Б.Баасанцогтын ДАВЖ ЗААЛДАХ шатны шүүх хурал ирэх мягмар гарагт ТОВЛОГДЖЭЭ

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
00
legacy:baasantsogt/MPA PHOTO-6133.jpg

Өнгөрсөн оны аравдугаар сарын 13-нд өмгөөлөгч Б.Баасанцогт нарын нэр бүхий дөрвөн яллагдагчид холбогдох хэргийн шүүх хурал болж, шүүхээс өмгөөлөгч Б.Баасанцогтод 4.4 жилийн хорих ял оноосон байдаг. Тодруулбал, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн хоёр дахь хэсэг /Биеэ үнэлэхийг зохион байгуулах/ мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/ зүйл ангиар буруутган ийнхүү ялласан юм.

Тэгвэл өмгөөлөгч Б.Баасанцогт болон түүний өмгөөлөгч Л.Баттогтох нар шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. Уг гомдлыг ирэх мягмар гарагт хэлэлцэхээр товлосон байна.

Тэрбээр анхан шатны шүүхэд гурван өмгөөлөгчтэй оролцсон бөгөөд тэднээс татгалзаж, шинэ өмгөөлөгчөөрөө Л.Баттогтохыг авсан байна.