М.Билэгт: Би УИХ-ын гишүүний эрх мэдлээ ашиглая гэж бодсон бол долларын биш хүү багатай, төгрөгийн зээл авах байсан

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/11/325470222_710599447393138_7255358301433029677_n1.jpg

Хөгжлийн банкны сонсгол хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Сонсголоор "Ачлал Трейд" ХХК-ийн зээлийн асуудлыг хэлэлцэж байна. Тус компани нь 2017 онд Хөгжлийн банкнаас "Эмнэлгийн барилгын цогцолбор байгуулах төсөл"-ийн хүрээнд 15 сая ам.долларын зээлийг авчээ. Эл компанийн 50 хувийг УИХ-ын гишүүн асан М.Билэгт эзэмшдэг бөгөөд өнөөдрийн сонсголд гэрчээр оролцож байна. Энэ үеэр тэрбээр "Би УИХ-ын гишүүний эрх мэдлээ ашиглая гэж бодсон бол доллараар биш хүү багатай, төгрөгийн зээл авах байсан" гэв.