Д.Одхүү: УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Т.Доржханд хоёр УУЧЛАЛТ ГУЙ. Уучлал гуйтал чинь явна

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
60
legacy:Odkhuu Durzeegiin/3.jpg

Хөгжлийн банкны сонсгол Төрийн ордонд гурав дахь өдрөө үргэлжилж буй. Өчигдрийн сонсголоор "Эгийн голын цахилгаан станц" ТӨХХК-ийн зээлийн асуудлыг хэлэлцсэн. Эл компанийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийн үеэр Эгийн голын усан цахилгаан станцын төслийн нэгжийн захирал асан Д.Одхүүгийн нэр дурдагдсан. Тодруулбал, Д.Одхүү нь УИХ-ын дарга асан З.Энхболдын ахлах зөвлөх байхдаа "Бондын зөвлөл"-ийн гишүүнээр ажиллаж байгаад Хөгжлийн банкнаас ЭГУЦС-ын төсөлд зээл олгуулаад өөрөө төслийн удирдагч болсон" гэх мэдээлэл гарсан юм. Харин тэрбээр гадаад улсад ажилтай яваа гэдэг шалтгаанаар сонсголд оролцож чадаагүй гэх мэдээллийг Хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өгсөн.

Үүнтэй холбогдуулан Д.Одхүү өөрийн албан ёсны твиттер хуудаснаа "Эрхэм дүү Лут-Очироос зөвлөгөө аваад төрийн эрх мэдэл ашиглан хүн гүтгэдэг ийм гаруудын үнэн нүүр царайг илчилнээ. Т.Доржханд, Б.Энхбаяр буруу мэдээлэл өгснөө хүлээж уучлал гуй. Би тэртэй тэргүй та 2-ыг уучлал гуйтал явна. Залуу хүмүүс цаг, нервээ хэмнэ" гэжээ.

— Дүрзээгийн Одхүү (@Odkhuu_D) January 18, 2023
Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Y
    Yu ve

    Hulgaich guia baga hutsana uuuu

  • З
    Зочин

    Buduun gahai min yund ni chamaas uuchlal guidag um. Ci hulgaich ni unen shd

  • З
    Зочин

    Өөрөө ирж оролцохгүй зугтаад байгаа чинь хулгайч хүн гэж харагдаад байна. Сайханбилэг шиг гадаадаас бүлтэрч байхаар ирж үгээ хэлээч.

  • З
    зочин

    ТӨСЛИЙН ТЭР ИХ МӨНГИЙГ ЗҮГЭЭР Л ҮРЭН ТАРАН ХИЙЖ ЗАВШСАН ЛУЙВРАА ӨМӨӨРӨӨД ЯАХАВ ДЭЭ ЧАМАЙГ АРД ОЛОН МЭДЭХИЙН ДЭЭДЭЭР МЭДНЭ . ЗӨВХӨН БЭЛЭГ ДУРСГАЛ АВАХАД Л ЗУРГААН ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЧИХААД ЮУГАА ХУЦААД БАЙГАА ЮМ БЭ, ЧАМАЙГ ҮХЭХ ГЭЭД БАЙНА ГЭСЭН ҮХЭЭГҮЙ БАЙГАА ЮМ БАЙНА ЧИ ХУЛГАЙ ЛУЙВРЫНХАА ХАРИУЦЛАГЫГ ҮРЭЭД ЯВДАГ ГАЗАРЛУУГАА ЯВ

  • З
    ЗОЧИН

    Богд уулан дахь Зүүн богины амыг эзлэн эзэн сууж харш орд сүндэлүүлсэн мундаг "ах" шүү.

  • И
    ИРГЭН

    доржханд, б.энхбаяр үүрэгт ажлаа л хийж байна. Ард түмний өмнөөс ассух юмаа асуулаа. юунд уцаарласан юм бол. ямар дураараа . айгаагүй брл тэгээл шалгуулах хэрэгтэй шдээ.