УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл дахин нийгмийг турхирлаа

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 28 сек
110
legacy:oyungerel ts/MPA PHOTO 2021-1179.jpg

Сүүлийн үед УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нийгмийг турхирсан олон лайв, пост хийдэг болов. Сүүлд л гэхэд Үндсэн хуулийг өөрчлөх гэж байна хэмээн одоогийн эрх баригчдыг элдвээр хэлж, лайв хийсэн. Гэтэл УИХ-ын дарга Г.Занданшатар “Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ парламент хийхгүй” тухай тайлбараа хийв. Үүнтэй зэрэгцээд Ц.Оюунгэрэл “Бүх төрлийн орлогоос нийгмийн даатгалын татвар авна л гэнэ” хэмээн постолж олон нийтийг турхирсан. Үүнийх нь хариу болгож ХНХЯ-ны эрх бүхий албан тушаалтан “Бүх төрлийн орлогоос нийгмийн даатгалын шимтгэл авна гэсэн заалт хаана ч байхгүй. Та хаанаас тийм зүйл харав. Түүнийгээ олон нийтэд харуул. Тийм хуулийн төсөл өргөн бариагүй. Нийгмийн даатгалын шимтгэл авах хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогыг 1995 онд хуульчилсан. Яг хэвээрээ байгаа” хэмээн тайлбар хийв. Энэ мэтээс харахад Ц.Оюунгэрэл байсхийгээд л олон нийтийг өдөөн хатгасан, нүдэндээ харагдсан болгоныг шүүмжлэх гэж дайрдаг болов.

Тэр ч бүү хэл хамгийн сүүлд дээл өмссөн эмэгтэйг хүртэл шүүмжлэв. “Versace нь ч бас юувлээ” хэмээн тохуурхав.

Эндээс дүгнэж үзэхэд, Ц.Оюунгэрэл бүх л зүйлийг шүүмжлэх "дон" тусав. Тэр эрх баригчдаас эхлээд иргэдийн өмссөн дээлийг хүртэл элдвээр хэлдэг болов. Түүний нийгмийг турхирсан олон үйлдлүүд цаашид ч бас элдвээр л өрнөх байх. Хүү Б.Идэр-Од нь бусадтай хамтран койн гаргаж олон иргэдийг хоолноос нь салгасан асуудалд нэр холбогдоод буй. Ц.Оюунгэрэлийн хүүгийн койнд мөнгөө алдаж бухимдсан иргэд хуулийн байгууллагад олноор хандаж эхэлсэн. Тэд Ц.Оюунгэрэлийн эсрэг жагсах болчихоод түүнийг “Юуг ч хамаагүй буруутга” тактикт шилжүүлж байж мэдэх юм.

Ц.Оюунгэрэлийн баримтгүй мэдээллүүдийг харахад “Бид хэнийг гишүүн болгож, хэнийг сайд болгож байсан бэ” гэдэг бодлууд төрүүлэхээр болов. Өнөөдөр иргэд одоогийн улс төрчдийн ёс зүй, авлигыг ярихаас гадна өнгөрсөн 30 жилд хэнээр удирдуулж байснаа ч дүгнэж цэгнэх хэрэгтэй болоод байна.

Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Z
    Zochin

    Ер энэ хүүхэн чинь хэнд ч тоогддоггүй балай тэнэг хүүхэн шүү дээ. Элбэгдорж л эрхлүүлсэн байдаг

  • З
    Зочин

    Хулгайч луйварчин хүүгээ хайцаалж мартагнуулах гэж л ...

  • З
    Зочин

    19960онд миний бие малын хулгайн хэргээр Хөвсгөл аймгийн мөрдөнд хэсэг зуур сууж байхад одоо энэ том улс төрч болчихоод байгаа Оюунгэрэл хүн амины хэргээр шоронд сууж байлаа. төрсөн дүүгээ нөхөртэйгээ хамсаад нухчихаад баригдсан гээд Мөрөнгийн төвөөр л нэг ярьцгаадаг байсан

  • З
    зочин

    хүн амины хэрэгээр шоронд сууж байхад нь би суллаж аваад туслахаа болгож байсан юм гэтэл Оюунгэрэл эврээ ургахаар эхийгээ мөргөдөг ишигний зан гаргах боллоо,гэж Элбэгдорж сая зуурхан хэд хэдэн удаа жиргээндээ дурдсан байсандаа. Элбэгээ ч хүнийг гүтгэж байж мэдэх хуншгүй хушга царайлсан новш шүү

  • З
    Зочин

    Хүү Идэрээ нь койны луйвар хийгээд Австрали руу зугтсан. Хуулиас зугтсан ч ээжийг нь бариад хорих хэрэгтэй.

  • З
    Зочин

    Хоосон мэдэмхийрч цэцэрхэхээс цаашгүй балай авгай даа. Дандаа ашиг хонжоо харж байдаг, хүний эрх нэрээр олон залууг турхирч ажил амьдралыг нь сүйдэлсэн. Хамгийн сүүлд гэхэд нүүрсний хулгайн эсрэг залуусын жагсаалд нэр олох гэж хөндлөнгөөс дайрч орж будлиан хутгасан гайтай авгай. Төрсөн дүүгээ алсан гэхэар ямар л өөдтэй амьтан байхав. Хөгшин америкийн өвөрт хэвтчихээд монголчуудад эрх чөлөө, хүний эрх заах гэдэг ичих нүүргүй хутган үймүүлэгч, хор найруулагч даа

  • Ү
    Үл таалагч

    Арай ч дээ??? Төрсөн дүүгээ алсан гэхээр хуулийн хариуцлага нтр хүлээгээгүй хэрэг үү? Ийм хүнийг төрд гаргаж бна гэдэг байж боломгүй үйлдэл. Ийм хүн хүнлэг байж чадна гэж үү???

  • И
    Ичих булчирхайтай бай

    Сэтгүүлч нийтлэлч ийм юм бичиж байхаасаа ичээчээ. Энэ сайт хэнийх вэ? Гэдэг нь л харин сонин байна.😂

  • Б
    Баточир

    Оюунгэрэл гуай та одо болиочээ. Та нас чинь явчихлаа тогтож томоожих болоогүй юм уу. Таныг УИХ гишүүн Энхбаяр, Доржханд АН ын Өнөрбаяр нартай Улаанбалд орж байхыг чинь харлаа сонслоо. Таны байдал надад эмэгтэй хүн төрийн хэрэгт ингэж оролцвол ийм л тавьтаргүй үглээ чалчаа Улс төрийг ч Эдийн зсагийг ч Нийгмийн амьдралыг ч ойлгодоггүй юм байга гэж харагдсан шүү. Олон түмнийг элдэвээр турхирчихаад ард иргэдийн амь нас амьдралд гайтай юм болоход алга болоод гэмгүй царайлаад суучихдаг больж үз.

  • О
    Оюунаа

    гадаад эрийн дэвсгэр чинь дандаа худлаа юм бичиж ард иргэдийг үймүүлэх юм аа.

  • З
    Зочин

    ТӨРСӨН ДҮҮГЭЭ ГУТЛЫН ҮДЭЭСЭЭР БООЖ АЛААД ШОРОНД СУУЖ БАЙХАД НЬ ЭЛБЭГДОРЖ ГАРГАЖ АВААД ТУСЛАХАА БОЛГОЖ БАЙСАН.