NBA: Кевин Дурант Phoenix suns-ийн өмсгөлтэй дебют тоглолтдоо ялалт байгууллаа

Спорт
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:8  4/large.jpg

Өнөөдөр Phoenix suns баг Charlotte Hornets-ийн эсрэг тоглож 105:91 харьцаагаар хожлоо. Phoenix suns багт солилцоогоор ирсэн Кевин Дурант шинэ багтайгаа хийсэн эхний тоглолтдоо ялалт байгуулсан нь энэ юм. Тэрбээр өнөөдөр 23 оноо, 5 самбар, 2 блок, 71 хувь довтолгоо 27 минутад гэсэн үзүүлэлттэй супер тоглолт толилууллаа.

Мөн багийн лидер Девин Бүүкер 37 оноо, 6 самбар, 7 оновчтой дамжуулалт өгч ээлжит шилдэг тоглолтоо үзүүлжээ. Харин эсрэг багаас Келли Убре.жр 26 оноо 9 самбар, Терри Розиер 20 оноо, 6 самбар тус тус авчээ.

Д.Даваахүү