Б.Түвшин: Татвар төлөгчдийн мөнгөний зарцуулалтын задаргааг олон нийтэд ил болгохыг дэмжсэн. Саналаа өгч чадаагүй

Улс төр
UBn team
Унших: 1 мин
00
861770684_1813311156656628_8486712035414169319_n-1.webp

Өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын чуулганаар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч 92 гишүүний 52 нь эсрэг санал өгснөөр уг хуулийн төсөл дэмжигдээгүй. Уг хуулийн төсөл нь татвар төлөгчдийн мөнгийг бүхэлд нь, бүх задаргаатайгаар нь баталгаажуулсан хэлбэрээр цахимд байршуулдаг байх хуулийн төсөл юм. Ингэснээр иргэд төсвийн төслийг анхнаас нь юунд төсөвлөгдөж, төлөвлөгдсөн талаар талаар харах боломжтой байсан юм. Гэвч 52 гишүүн эсрэг санал өгснөөр уг хуулийн төсөл унасан.

Энэ талаар АН-ын бүлгийн дарга Б.Түвшингээс тодрууллаа. Тэрбээр "Татвар төлөгчдийн мөнгөний зарцуулалтын задаргааг олон нийтэд ил болгохыг дэмжсэн. Саналаа өгч чадаагүй. УИХ-ын гишүүн С.Цэнгүүнээс уучлалт гуйсан" хэмээлээ.