З.Мэндсайхан: С.Цэнгүүний “Төсвийн зарцуулалтыг ил тод болгох” хууль хэтэрхий явцуу хууль байсан

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
MPA PHOTO 2026-9-100-3032.webp

Өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын чуулганаар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч 92 гишүүний 52 нь эсрэг санал өгснөөр уг хуулийн төсөл дэмжигдээгүй. Уг хуулийн төсөл нь татвар төлөгчдийн мөнгийг бүхэлд нь, бүх задаргаатайгаар нь баталгаажуулсан хэлбэрээр цахимд байршуулдаг байх хуулийн төсөл юм. Ингэснээр иргэд төсвийн төслийг анхнаас нь юунд төсөвлөгдөж, төлөвлөгдсөн талаар харах боломжтой байсан юм. Гэвч 52 гишүүн эсрэг санал өгснөөр уг хуулийн төсөл унасан юм.

Энэ талаар эсрэг санал өгсөн Сангийн сайд З.Мэндсайханаас тодруулахад "С.Цэнгүүний “Төсвийн зарцуулалтыг ил тод болгох” хууль хэтэрхий явцуу хууль байсан. Төсвийн хуулийг ингэж сэглэхээс илүү иж бүрэн шинэчлэл хийнэ" гэлээ.