NBA: Багийн лидерүүдийн эзгүйд Лос Анжелес Лейкерс баг чухал хожил байгууллаа

Спорт
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:8  4/1668454719_tennis-schroeder-agrees-with-the-celtics-for-one-year-and.jpg

Лос Анжелес Лейкерс баг өнөөдөр Оклохама сити Тандерын эсрэг тоглож 125:109 харьцаагаар хожлоо. Багийн лидерүүд болох Леброн Жэймс, Энтони Дэвис нарын эзгүйд Деннис Шрөүдэр багаа манлайлан 26 оноо, 6 оновчтой дамжуулалт, 3 удаа гурвын зайнаас шидэлт хийж багаа манлайлжээ.

Харин Оклохама Сити Тандер багаас Жален Виллиамс 24 оноо 7 ашигтай дамжуулалт өгсөн бол Жош Гиддие 22 оноо 11 ашигтай дамжуулалт, 9 самбар тус тус авчээ. Лос Анжелес Лейкерс багийн лидер Леброн Жэймсийн хувьд хөлний шагайн гэмтлийн улмаас 2-3 долоо хоног тоглолт өнжихөөр болсон юм.

Д.Даваахүү