Л.Алтанцэцэг өнөөдөр алтан медалийн төлөө тулалдана

Спорт
umaahan
Унших: 1 мин
00
legacy:8  4/47ACB51E-44BB-4575-96B6-6089FC400342.jpeg

Эмэгтэйчүүдийн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медалийн төлөөх финалын тулаан эхэллээ. Монголын шигшээ багаас Л.Алтанцэцэг -48 кг жинд Энэтхэгийн тамирчин Ниту Нитутай тулалдаж, өрсөлдөгчөө 5:0 харьцаагаар буулгаж авлаа.

Ингэснээр эмэгтэй боксчид анх удаагаа мөнгөн медалийн болзол хангаж, алтан медалийн төлөөх тулаанд оролцох эрхтэй болов. Л.Алтанцэцэг ДАШТ-ний алтан медалийн төлөө өнөөдөр тулалдана.