С.Баяр: Бидний үед англи хэл байтугай Англи-Канад-Австралийн том хөрөнгө оруулалтыг хуульчлан хэрэгжүүлж чадаж байв

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
30
legacy:Bayar S/211182773_150195760438059_2034799195380187509_n.jpg

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.06.26/ хуралдаж, Англи хэлийг хуульчлах шаардлагагүй, сургалтын хөтөлбөрөөр явуулах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд асан С.Баяр дараах байр суурийг илэрхийлсэн юм.

Тэрбээр "Англи хэлийг гадаад үндсэн хэл гэж хуульчилж манай намын бүлэг чадсангүй. Эсвэл зүрхэлсэнгүй. "За яах вэ. Тэглээ гээд бидний амьдрал өөрчлөгдөх нь юу л бол" гэж бодож болно. Алс хэтдээ л үр дүнгээ өгдөг шийдийн нэг нь мөн. Гэвч нэг юм сануулъя. Бидний үед англи хэл бүү хэл, англи-канад-австралийн том ХО-г хуульчлан хэрэгжүүлж чадаж байв. Хэцүү байсан, одоо ч хэвээр. Та нар мэднэ. Гэхдээ л өнөөгийн үүрэх ачаа арай л хөнгөрч, гийх ирээдүй арай л гэгээрсэн. Өнөөг биш маргаашаа бодохсон, тулга тусгаар улсын Монгол улсын эрх баригчид аа" гэжээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Оюутолгойн 400 тэрбум долларын баялгийг өчүүхэн хувийн эрх ашиг 7 хауснаас өгч, эх орноо худалдсан луйварчин. Тэр Канад гадаадын хөрнгө оруулалт нь өөрийг нь баяжуулсан болохоос Монголын ард түмнийг шулсан гэрээ байв. Үр дүнд нь өнөөдөр ардпиргэд ядуурсан, эдийн засаг элгээрээ хэвтсэн, авилгалд идэгдсэн, залуус нь гадагш зугтсан улс болов.

  • Z
    Z

    Мундаг сайн хэллээ дээ.

  • З
    Зочин

    Чи дуугүй зайл далд ор