М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасах санал гаргажээ

Спорт
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:badarch/MPA_4806.jpg

Үндэсний их баяр наадмын Бөхийн салбар хороо өчигдөр хуралдаж, Улсын арслан М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасах санал гаргаж, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлсэн байна.

Тодруулбал, М.Бадарчийн Б сорьцын хариу эерэг гарч, допинг илэрсэн нь тогтоогдсон. Түүний А сорьцоос метенолон гэх допингийн төрлийн хориотой бодис илэрсэн ч М.Бадарч үгүйсгэн Б сорьцоо шинжлүүлэх хүсэлт гаргаж, өөрөө хяналт тавихаа мэдэгдсэн байдаг.