Дүнжингарав худалдааны төвийн замд болсон галын хэрэгт ажлын хэсэг байгуулж, 4 прокурор, цагдаагийн 115 мөрдөгч ажиллахаар болжээ

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
00
legacy:2026/01/121.jpg

Улсын ерөнхий прокурорын газраас Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн замд 2024 оны 1 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө гарсан галын хэрэгт ажлын хэсэг байгууллаа.

Тус ажлын хэсэгт Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газрын 4 прокурор, цагдаагийн байгууллагын 115 мөрдөгч багтаж, шалгалтын ажиллагааг явуулахаар болсон байна.

Сануулахад, уг галын улмаас газ ачиж явсан ёмкост дэлбэрч, онцгой байдлын гурван албан хаагч амиа алдсан. Мөн 11 хүн түлэгдэж, 4 хүүхэд бэртсэнээс 19 настай залуу шархаа даалгүй өнгөрсөн амралтын өдөр нас барсан юм.

Түүнчлэн 61 айлын орон сууц шатаж, 30 гаруй автомашин шатаад байгаа билээ.