Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээр Ч.Хосбаярыг улираан сонгожээ

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
30
legacy:khosbayar shuugch/MPA PHOTO 2022-11-10 copy.jpg

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.10 дахь хэсэгт заасан танхимын тэргүүнүүдийг сонгох асуудлыг хэлэлцжээ.

Улмаар Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээр Ч.Хосбаяр, Иргэний хэргийн танхимын тэргүүнээр Г.Алтанчимэг нарыг нийт шүүгчийн олонхийн саналаар улираан сонгосон байна.