Т.Нямдаваа: Төв цэнгэлдэхийн 7 га газраас Н.Багабандийн 2 хүүхэд, “Эрэл“-ийн Б.Эрдэнэбатын 2 хүүхэд авсан

Нийгэм
Turbat
Унших: 1 мин 6 сек
80
legacy:tsengeldeh/MPA12869 copy.jpg

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-тай үүссэн өмчийн маргааны асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн захирал Т.Нямдаваатай уулзлаа.

Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар “Тус хүрээлэнгийн мэдэлд анх 38.6 га газрыг спортын зориулалтаар олгосон ч өнөөдөр 12.6 га газар үлдээд бна. 2007 оноос 2017 оны хугацаанд 26 га газрыг нь бусдад шилжүүлж өгчээ. Үүний үр дүнд өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнг тойроод 6000 айлын орон сууц баригдаад байна. Үүнээс гадна 2008 оноос өнөөдрийг хүртэлх “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-иас хүртэлх хугацаанд нийслэлд 32.7 сая төгрөгийн ногдол хуваарилсан байгаа юм. Ийм байж болохгүй. Тиймээс газар шилжүүлэх захирамж гаргасан нийслэлийн үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна. Мөн газар шилжүүлж аваад барилга барьсан компаниудаас өнөөдрийн үнэлгээгээр газрын дуудлага худалдааны анхны үнийг ирэх тавдугаар сарын 1-ний дотор нөхөн төлүүлнэ. Компаниуд татгалзсан тохиолдолд мөн АТГ-т шалгуулна. Эзэд нь бүгд бидний таних хүмүүс. Тийм учраас газар шилжүүлж авсан эздүүд “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-тай ямар тохироо хийснийг ч давхар шалгуулна” гэв.

Харин "Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Нямдаваа "Төв цэнгэлдэхийн 7 га газраас Н.Багабандийн 2 хүүхэд, "Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын 2 хүүхэд авсан. Миний хувьд газар зарж, мөнгө авсан зүйл байхгүй" хэмээлээ.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хүний царай нь санаа, үйлдэл, шунал, хорлол бүхнийг илэрхийэх юм даа!

  • А
    Амраа

    Газартай холбоотой зөв шийдвэр гаргах гэж буй нь маш зөв шүү Нямбаатар амжилт

  • З
    Зочин

    Муу бүхний ард энэ Багабаньд гэдгийн нэр байх юм. Энэ тийм их шуналтай хүнүү эсвэл хүүхдүүд нь шуналтай юмуу. Энэ хүнээс хойш нөгөөдүүл нь нүд үзүүрлэгдээд баларна даа

  • З
    Зочин

    Багабанди гэж ёстой балиар өвгөн байна

  • И
    Иргэн

    Зөв, АТГ-аар шалгуулж хулгайчдыг олж илрүүлж зохих ялыг нь өгч хөрөнгийг нь хурааж улын хохиролыг барагдуулах нь зөв. Үe үeийн eрөнхийлөгч, сайдууд , хотын дарга нар бүгд л холбогдоно доо харж байгаарай манайхаан. Хууль эрх тэгш үйлчлэх ёстой

  • З
    Зочин

    Шууд хурааж ав. Хулгайч л бол хулгайч ялыг нь үүрүүл. Энэ бузрууд хаана ч хүндлэгдэх эрхгүй гавьяагүй лалрууд жирийн иргэдээ яаж шийтгэдэг вэ адилхан шийтгэ

  • З
    Зочин

    Нийслэлийн иргэдийн хурлын хэдэн гишүүн ер нь юу хийдэг юм бэ. Үхсэн амьд нь мэдэгдэхгүй, өөрсдийнх нь эрх ашиг хөндөгдвөл нэг дуугарахчаа болдог.

  • З
    Зочин

    Бузруудын байж байгааг хар даа, түрүүчийнхээ идэж уусан юманд эзэн болохгүй байж яана даа