Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Энэ сард 200 гаруй сая төгрөгийн гурилын импортын татварыг чөлөөлжээ
00

Энэ сарын 1-нээс импортын гурилын гаалийн албан татварыг тэглэсэн билээ. Үүнтэй холбоотойгоор гурилын нийлүүлэлт ямар байгаа талаар ГЕГ-аас мэдээлэл өглөө. Гурилын импортын гаалийн татварыг чөлөөлсөн шийдвэрийг тавдугаар сарын 1- нээс хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан ГЕГ-ын Хорио цээрийн хэлтсийн дарга Г.Батмөнх "Боомтуудаар орж ирж байгаа гурилын хэмжээ нэмэгдэж байгаа аж. Тавдугаар сарын 12-ны өдрийн байдлаар 2174 тонн гурил импортлогдсон байна. Гурилын импорт ямар ч хориг саадгүй, чөлөөтэй орж ирж байна гэлээ. Орж ирсэн гурилын татварын хэмжээг авч үзвэл 200 гаруй сая төгрөгийн татвар чөлөөлөгдсөн байна" гэв.



