Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Монгол Улсын U23 насны эрэгтэй шигшээ баг аваргаар тодорчээ
00

БНХАУ-д зохион байгуулагдаж буй “FIBA 3x3 Nations League, Stop-1” тэмцээн өчигдөр өндөрлөсөн. Тэгвэл уг тэмцээнд Монгол Улсын U23 насны эрэгтэй шигшээ багийн тамирчид хүчирхэг Хятадын шигшээ багийн эсрэг жигд гайхалтай тоглолтыг үзүүлж, тэмцээний аваргаар тодорчээ.
Аваргын төлөөх тоглолтод
Г.Дөлгөөн-4 оноо
А.Азбаяр-4 оноо
Ч.Тэмүүлэн-7 оноо
С.Биндэрьяа-5 оноо авсан юм.



