Хүй долоон худаг чиглэлийн хөдөлгөөнийг маргааш нэг урсгалтай болгоно

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Hui doloon hudag/эмээлт2.jpg

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан маргааш хүй мандлын дэнжид хязаалан, шүдлэн насаар эхэлнэ. Улсын баяр наадмын 11, 12-нд азарга, соёолон их насны хурдан морьд уралдана. Иймд Хүйн долоон худаг руу нэг чигийн хөдөлгөөнд оруулахаар зохицуулалт хийнэ.

Тус албаны мэдээлснээр, маргааш буюу долоодугаар сарын 11-нд замын хөдөлгөөний нөхцөл байдлаас шалтгаалан баруун аймгийн салдаг уулзвараас Эмээлтийн товчоо, Хүйн долоо худаг руу нэг чигийн хөдөлгөөнд оруулахаар зохион байгуулалтыг хийх тул иргэдийг мэдээлэлтэй байхыг зөвлөлөө.