Үндэсний Олимпын Хороо Б.Жавхланд “АЛТАН ОД” одон гардууллаа

Спорт
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:Javhlan said/olimp 22.jpg

Монгол Улсад өвлийн спортыг хөгжүүлэх, спортын материаллаг баазыг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч Б.Жавхланд Монголын Үндэсний олимпын хорооны тэргүүн дээд шагнал “Алтан-Од” одон гардууллаа.

Шагналыг Олон улсын олимпын хорооны гишүүн, Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг гардууллаа. Уг үйл ажиллагаанд МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Жаргалсайхан нар байв.

legacy:Javhlan said/uvul olimp.jpg