ОЛИМП: МУГТ Д.Отгонжаргал ШАГНАЛТ 5-р байрт шалгарлаа

Спорт
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:чөлөөт бөх/choloot otgonjargal.jpg

"Парис-2024" зуны XXXIII олимпын наадмын чөлөөт бөхийн барилдаан гурав дахь өдрөө үргэлжиллээ. Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд МУГТ Д.Отгонжаргал ХҮРЭЛ медалийн төлөөх барилдаанаа БНХАУ-ын бөх Зычи Фентэй хийж ялагдсанаар олимпын наадмын ШАГНАЛТ 5-р байрт шалгараад байна.

Д.Отгонжаргал нь 2022 онд Сербийн нийслэл Белград хотноо зохион байгуулагдсан чөлөөт бөхийн ДАШТ-ээс анхны мөнгөн медалиа хүртсэн. Түүнчлэн, 2023 оны ДАШТ-ээс хошой мөнгөн медаль хүртэж, улмаар Монгол Улсын баг тамирчдаас “Парис-2024” олимпын хоёр дахь эрхийг хүртсэн юм.