ПАРИС-2024: Б.Хонгорзул, Б.Бат-Эрдэнэ нар 18:00 цагт эхний барилдаанаа хийнэ

Спорт
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:чөлөөт бөх/чөлөөт хонгорзул.jpg

"Парис-2024" зуны XXXIII олимпын наадмын чөлөөт бөхийн барилдаан үргэлжилж буй. Өнөөдөр Монгол Улсыг төлөөлж гурван тамирчин барилдана. ОХУМ Б.Хулан дагах барилдаанаа АНУ-ын бөх 2022 оны Дэлхийн аварга Парриш Доминик Оливиатай хийх бол 57 кг-ын жинд Б.Хонгорзул эхний барилдаанаа Хятадын бөх Кешин Хунтай хийх юм.

Харин эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд ОУХМ Б.Бат-Эрдэнэ эхний барилдаанаа Азербайжаны бөх одоо 26 настай Осман Нурмагомедовтой хйинэ.

57, 86 кг-ын жингийн барилдаанууд Монголын цагаар 18:00 цагт эхлэх юм.