С.Шижирбат: Н.Батсуурь аваргыг найзынх нь хувьд мэднэ. Д.Отгонжаргалын амьдрал ахуйг нь асуугаад “Найз нь байр өгье“ гэсэн

Спорт
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
70
legacy:шижирээ.jpg

Дархан аварга Н.Батсуурь МУГТ Д.Отгонжаргалд 2 өрөө байр бэлэглэж буйгаа мэдэгдсэн билээ. Тэгвэл Тайлбарлагч С.Шижирбат байр сууриа илэрхийллээ. Тэрбээр,

"Үндэсний бөхийн аварга цолтой бөхчүүдээс байр бэлэглэж байгаа анхны тохиолдол боллоо. Нөхөрлөдөг хүний хувьд Басуг ямар хүн гэдгийг нь мэднэ ээ. Д.Отгонжаргалын амьдрал ахуйг нь асуугаад "Найз нь байр өгье" л гэлээ.

Гэгээн дүртэй зарим аваргуудынх нь асуудлуудыг яривал ард түмэн яах бол.

Би тайлбартаа хаана амьдардаг гээд тамирчдынхаа хувийн амьдралыг яриад байлтай биш. Отгоо дүү одоо өвдөгний хагалгаанд ороод 2028 оны олимпод сайхан үзнэ ээ. Урьд шөнийн хүрлийн барилдаанд өмнө нь ялагдсан алдаануудыг засаж сайн барилдсан.

Харахад амархан харагдавч барилдаж үзсэн бөхчүүд хэцүүг нь ойлгодог доо. 206 орны аваргууд чуулдаг бөмбөрцгийн наадамд ялалт ялагдал ээлжилдэг, дандаа ялаад байна гэж байхгүй. Өдөр болгон л олимп, дэлхийн аваргууд, медальтнууд мултардаг шүү дээ" гэжээ.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • А
    Ара

    Баварга гээд ичих нүүр нь шир болчихсон наанаа гэгээн дүртэй нэг хүн бий

  • T
    the game changers

    алдартай зодоонч, АНУ-н тэнгисийн цэргийн бие хамгаалах урлагын багш залуу бэртээд бэртэлээ хэрхэн эдгээсэн тухай киног үзээд хоололтоо өөрчлөөч. The Game Changers -James Cameron documentary -Баримтат кино шүү. Youtube дээр монгол орчуулгатай байгаа. одоо тамирчид бэртэлд санаа зовох хэрэггүй лдээ. хурдан эдгээх арга нь ногоон хоолтон болох юм. ядаж туршаад үз. тэгэхгүй бол борц, мах, сүү гээд тэнэгтээд байвал хэзээ ч Олимпийн медаль авч чадахгүй байх шүү. учир нь дэлхий ертөнц өөрчлөгдсөн.

  • З
    Зочин

    Допингийхоо мапаанг дарах гэсэн үйлдэл гэхдээ нэгч гэсэн хүнд байр өгч байгаад нь баяр хүргэе

  • З
    Зочин

    Энэ олимпод азгүй байлаа энэ бол Орк дарга нарын алдаа

  • З
    Зочин

    MONGOLCHUUDIIN TOM ALDAA ALDAAGAA DANDAA UMUURDRG BUSADRUU CHIHDEG YAVDAL YALTCHGUI MANAI OLIMPOD OROLTSON TAMIRCHID UNEHEER HULDUU BELTGELGUI BAISAN N UNEEEN ODOO OLIMPIIN HOROONII UDIRDLAGUUDAAS EHLEED DASGALJUULAGCHDAA SHUUD SOLIH HEREGTEI

  • З
    Зочин

    👍

  • З
    Зочин

    Кв