Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ОУХМ Б.Хулан ХҮРЭЛ медалийн төлөө өнөө шөнө барилдана
00

"Парис-2024" зуны олимпын наадмын чөлөөт бөхийн барилдаанууд үргэлжилж байна. Дөнгөж сая эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд ОУХМ Б.Хулан дагах барилдаанаа АНУ-ын бөх Доминик Парриштай хийж, ялалт байгуулснаар ХҮРЭЛ медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.
Хүрэл медалийн төлөөх барилдаан Монголын цагаар өнөө шөнө 01:15 цагт болох бөгөөд БНХАУ-ын бөх Панг Чианютай барилдана.



