Б.Хонгорзул БНХАУ-ын тамирчинд 12:16 харьцаатай ялагдлаа

Спорт
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:чөлөөт бөх/hongorzul1.jpg

"Парис-2024" зуны олимпын наадмын чөлөөт бөхийн барилдаанууд үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ОУХМ Б.Хонгорзул БНХАУ-ын бөх Хун Кө Шиньтэй барилдаж, 12:16 харьцаатай ялагдал хүлээлээ.

Түүнийг ялсан БНХАУ-ын тамирчин финалд шалгарсан тохиолдолд Б.Хонгорзул маргааш 17:00 цагаас дагах барилдаан хийнэ.