Олимп: МУГТ М.Лхагвагэрэл маргааш 17:00 цагаас эхний барилдаанаа хийнэ

Спорт
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:бөх/lhagvagerel.png

"Парис-2024" зуны олимпын наадмын чөлөөт бөхийн барилдаанууд үргэлжилж буй. Маргааш эрэгтэйчүүдийн 125 кг-ын жингийн барилдаан эхэлнэ. Тус жинд МУГТ, Үндэсний бөхийн улсын заан М.Лхагвагэрэл барилдана.

Тэрбээр эхний тойрогт ДАШТ-ий хүрэл медальт, Пан Америкийн наадмын аварга, Пан Америкийн аварга АНУ-ын тамирчин Пэрриштэй барилдах юм. Дараа нь Азербайжан, Египетын бөхчүүдийн аль ялсантай нь оноолт таарах аж.

М.Лхагвагэрэл эхний 2 өрсөлдөгчөө ялбал Гүржийн алдарт бөх Гено Петрашвилитай таарах магадлал өндөр байна. Туркийн домогт аварга, олимпын алт, хүрэл, ДАШТ-ий 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медальт Таха Акгүл болон олимпын хүрэл, ДАШТ-ий хошой аварга Ираны бөх Заре нар нөгөө хэсэгт хуваарилагджээ.

Тус жингийн барилдаан маргааш Улаанбаатарын цагаар 17:00 цагт эхэлнэ.