Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Ахлах зөвлөхөөр Н.Хүрэлбаатарыг томилжээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:nyamdavaa emch.png

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Ахлах зөвлөхөөр "хавдрын" хэмээн нэрлэгдсэн эмч Н.Хүрэлбаатар томилогджээ. Тэрбээр энэ удаагийн УИХ-ын сонгуулийн 11-р тойрог буюу СХД-т МАН-аас нэр дэвшсэн ч ялагдал хүлээсэн юм.

Харин өмнө нь Ерөнхийлөгчийн Ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Ж.Энхбаяр УИХ-ын гишүүнээр сонгогдсон тул ийнхүү Н.Хүрэлбаатарыг Ахлах зөвлөхөөр томилоод байгаа аж.

Н.Хүрэлбаатар өмнө нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад, түүний Эрүүл мэндийн зөвлөхөөр ажиллаж байсан билээ.