О.Алтангэрэл: Сайд болсноос хойш “Дарга болъё“ гэсэн олон хүсэлт найз нөхөд, улстөрийн намаас ирж байна. Энийгээ больё

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
90
legacy:huulich altangerel/8f56d1fc-43b8-4bcc-b187-04ea0490a20c.jpg

ЦЕГ-ын дэд даргаар Цагдаагийн хурандаа Н.Мөнхзулыг томилсон билээ. Тэгвэл ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл төрийн албаны томилгоотой холбоотой асуудлаар ийн хэллээ. Тэрбээр,

"Одоо хэдүүлээ шударга ярьцгаая. Сайдын албыг авснаас хойш "Дарга болъё, Даргаар тавиулъя" гэсэн маш олон хүсэлт найз нөхөд, хамтран зүтгэгчид, улстөрийн намаас ирж байна. Хэдүүлээ энэ байдлаа больё.

Монгол төрийн албанд зүтгэж, өөрийгөө боловсруулсан хүн нь албан тушаалд томилогдох жишиг Монголын улстөрд 30 жил үгүйлэгдлээ. Үүнийг эхлүүлэх цаг нь болсон. Жишээ болгоод, ЦЕГ-ын дэд даргаар хурандаа Н.Мөнхзулыг томилсон. Тэр хүний эрхийн чиглэлээр 20 гаруй жил хичээл заасан. "Албан тушаалтанд хэрхэн хариуцлага тооцох вэ" гэх сэдвээр докторын зэрэг хамгаалсан, цагдаагийн албанд 20 гаруй жил зүтгэсэн эмэгтэй.

Яг ийм хандлагаас өөрчлөлт эхэлнэ" гэв.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Сургууль төгссөн шинэ боловсон хүчнээ хөдөө орон нутагт 2 жилээр явуулаач юм юм л сурна тэгэхгүй бол нэг муу дэслэгч бацаан ширээний ард асуугаад л томроод байдаг болжээ

  • З
    Зочин

    Тэмүүжин шиг битгий самраад хаячихаараа цагдаагийн алба та нарын сэлгээний байгуулга биш шүү дээр нь эмэгтэй хүн хүчний байгуулгад том албан тушаалд жулддаг юм даа хүний эрх гээд хулгайч луйварчидын хаа толгойг битгий илээд байгаарай!!!

  • З
    Зочин

    Өөрөө ч гэсэн УИХ н гишүүн болоод сэтгэл ханалгүй сайд болоё гэж гуйж гүйсээр сайд болсон юм биш үү?

  • З
    Зөвөө

    Их өөрчлөлт хүлээж байгаа шүү, МУ-н амин чухал местд дээр очсон бгаа, хууль хүчний салбарын албан хаагчдын ёс зүй, хандлага зэргийг нэн түрүүнд тавьж, бүр болохгүй бол нийтээр нь халж, дахин шинэ чадварлаг, маневрлах чадвар сайтай хамт олныг бүрдүүлэх эрх ямба чамд байгаа шүү.

  • С
    С.Батмөнх

    Энэ маш зөв шүү. Бусад салбарын сайд нар ингээсэй билээ. Нам, ах дүү, хамаатан танил талын шахааны томилгооноос болж төрийн ажил явахгүй байгах шүү.

  • З
    Зочин

    Хэн хэн хэнийг дарга болгохоор хөөцөлдөж байгааг нь тодорхой хэлнэ үү .

  • З
    Зочин

    Сүүлийн 30-жил үзэгдээгүй хуулийн сайн сайдтай болж байгаа юм бн!!! Өлөн зэлмүүн улс төрчид ч хэцүү дээ!!! Удамын муу хүмүүс муугаараа л төгсөнө тиймээс тэр хүмүүсийг өөрчлөх гэдэг асуудал байхгүй!!! Албан тушаалын хэнээтэй муу хүмүүсээс хол яваарай залуу минь!!!

  • З
    Зочин

    Сайд чаднаа, Тэр чадна.

  • З
    Зочин

    Тэгж чадахуу?! Чи!!!????? Гэтэл хохирсон эмэгтэй 4 жил ШШГБайгуулагын царайг хараад туйлдаж ядрахын туйл болж байна. Чи хаагуур нь яваад юу яриад бгаа цжс вэ???