Нийслэлийн МАН хуралдаж, ИТХ-ын сонгуульд оролцох тогтоол болон нэр дэвшүүлэх журмаа баталлаа

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:nyambaatar hotiin darga/нямбаа уулзалт2.png

Өнөөдөр Нийслэлийн Монгол Ардын намын хорооны IV хуралдаан болж, нийслэлийн есөн дүүргийн Монгол ардын намын хорооны 279 гишүүдийн төлөөлөл оролцлоо.

Хуралдаанаар 2024 оны орон нутгийн ээлжит сонгуульд оролцох тогтоол, ээлжит сонгуульд нэр дэвшүүлэх, санал хураах, дүн гаргах журмыг баталлаа.

Нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатар "Хамтарсан Засгийн газар байгуулагдсан энэ үед Нийслэлийн МАН-ын хороо хамтарсан Засгийн газрын дэвшүүлж буй “20 минутын хот” концепцыг хэрэгжүүлэх, “20 минутын хот хотын сэргэлт” гэсэн уриатай мөрийн хөтөлбөрийг Үндэсний аудитын газар хүргүүлсэн.

Энэ мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхүйц бие бүрэлдэхүүнийг бид иргэд сонгогчдод илгээхээр ажиллаж байна" гэв.