Монгол Улсын иргэд БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөхөд анхаарна гэв

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
50
legacy:uchral gishuun/uulzalt BNSU/01.jpg

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны Монголын хэсгийн дарга Н.Учрал БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Н.Учрал сайд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд тууштай өргөжин тэлж, эдүгээ “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт бодитой хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Мөн БНСУ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлэн бэхжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг онцолсон юм.

legacy:uchral gishuun/uulzalt BNSU/03.jpg

Элчин сайд Чой Жин Вон хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийг хичээн ажиллахаа илэрхийлэв.

Талууд хоёр улсын хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулах, худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг татах, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, төрийн албаны хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх чиглэлд үргэлжлүүлэн үр дүнтэй хамтран ажиллахаа харилцан нотлов.

Түүнчлэн хоёр улсын иргэдийн харилцан зорчих урсгал ихээр нэмэгдэж байгааг дурдаж, Монгол Улсын иргэд БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, хэтдээ визгүй зорчих чиглэлээр нягт хамтран ажиллаж, тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгааг харилцан тэмдэглэв.

legacy:uchral gishuun/uulzalt BNSU/02.jpg
Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Дандаа л ийм юм ярьж хуурдагаа боль

  • Г
    Г

    Хогиин муусайн кимчинүүд манай улсыг бүр дорд үзцэн.хөгиин визээ огт өхгүй өөрсдөө болохоор түм бумаараа ирцгээнэ.удахгүй манай цалингиин дундаж 1000ногоон болоход та нарын визииг чангалнаа за.манайх бол өргөн уудам нутаг бүхии л баялагтай ирээдүй нь гэрэлтэж бгаа орон.танайх бол 20н жилиин дараа гэхэд газрын зурагнаас арчигдаж өчүүхэн цэг за юу.

  • З
    Зочин

    90 хоног аялах виз өгчөөд түүнээс дотогш 50-60 хоноод орход дараагын виз гаргахгүй,зөрчилгүй 6н удаа явсан байхад мульт виз өгөхгүй,80 хоног паспорт дардаг энийг л сайн ойлгохгүй байгаа шүү өмнө гараад харлаад байх байсий юм уу ирж очход дээрэнгүй хандаж байгаа л гэж бодож байгаа шүү....

  • З
    Зочин

    Солонгос улсын элчин Монголчуудыг их шулж бна. Төрийн банканд 57,0 төг , орчуулсанд 77гоос дээш мөнгө авч бна өдөрт доод тал нь олон зууч байгууллага 100 хүнээр боддоо ингээд визийг гаргахгүй паспортыг нь аваад 80 хонож байж хариу өгнө энэ хугацаанд гадагшаа явах боломжгүй ийм л юм хийгээд бна даа маш олон хүн хохирч бна.Япон ажлын 5 өдөрт виз гаргана Солонгос 80 хонож хариу өгдөг үнэхээр Монголчуудыг дорд үзэж бгаа юм билүү.

  • Z
    Zochin

    Musain solongos mglchudiig shulahaas uur yu hiihewde tamine solongos gargana ged musain mglchudiig munguiur ni togolod l bj bga shde