П.Наранбаяр: Хичээлийн бус цагаар давтлага хийдэг байдлыг халахад чиглэсэн агуулгаар сургалтын хөтөлбөр, сурах бичиг боловсруулах хэрэгтэй

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
400
legacy:NARANBAYAR GISHUUN/naranbayar said1.jpg

Сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах, сурах бичгийн эх зохиох, дасгал ажлын дэвтрийг боловсруулах багийн ажил өнөөдөр эхэлж байна.

Нээлтийн үйл ажиллагаанд Боловсролын сайд П.Наранбаяр оролцож, боловсруулах багаас хүлээж буй дараах өөрчлөлтүүдийг онцлов. Үүнд:

Унших, уншаад ойлгох, ойлгосноо хэрэглэх чадварыг дээшлүүлэхийн тулд минутын уншлагыг эргэн харж, хүүхдийн сэтгэхүйд тохирсон, утга зохиолд хөтөлсөн, сэтгэлгээг задалсан сурах бичгийг боловсруулан, унших бичгийг сэргээх;

Дэвшилтэт технологи, цахим ертөнц хөгжиж буй энэ үед хүүхдийн бүтээлч сэтгэхүйг дэмжихийн тулд шинэ сурах бичгүүдийг интерактив буюу мэдээлэл технологитой хорших боломжтой болгох;

Гэрийн даалгавар, хичээлийн ачааллыг бууруулах, хүүхдэд алдах, алдаанаасаа суралцах эрхийг нь олгох үүднээс балын харандаагаар бичүүлж, хичээнгүй бичигт зарцуулах цагийг багасгаж, бүтээлч ажлын цагийг нэмэгдүүлэх;

Хүүхэд сургууль дээрээ хичээлийн бус цагаар сууж, давтлага хийдэг байдлыг халахад чиглэсэн агуулгаар сургалтын хөтөлбөр, сурах бичиг, дасгал ажлын дэвтрийг боловсруулах;

Англи хэл сургалтын үндсэн гадаад хэл болсон. Гадаад хэл сурч байгааг мэдрэхгүйгээр сурах нь хамгийн сайн арга бөгөөд давталт хамгийн чухал. Бага насны хүүхэд нэг хүүхэлдэйн киног олон давтан үзэж чаддаг. Энэ онцлогт нь тохирсон сурах бичгүүд боловсруулах нь чухал.

Хуваалцах:400

СЭТГЭГДЭЛ (40)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хичээл сургалтын үеэр олигтой зааж сургахгүй, зуны амралтаараа төлбөртэй хичээл заадаг байдал моод болоод байна шүү

  • Б
    Бага ангийн багш нр

    Хичээл эхлэхэд аравхан хоног үлдээд байхад сурах бичиг, дасгал ажлын дэвтрийн эх зохиох ажлыг эхлүүлэх гэж байдаг яачихсан сайдын сандлын мануухай вэ. Зайлаач манай ариун салбараас.

  • Х
    Хулан

    Илүү цагаар хичээллэх хэрэгтэй

  • З
    Зочин

    Шоу арай л хэтрээд бн даа

  • G
    Guest

    Сургах үйл ажиллагаанд дэлгэц бага хэрэглэх нь зөв болно. Тэгэхгүй бол Гар утас, iPad их хэрэглэнэ гэсэн үг.

  • O
    OD

    Эхлээд сургалтын хөталбөр агуулгаа янзалчихаад олон юм ярь Ямарч багшийн ойлгох ухаан алга з

  • Б
    Б. Д

    Машид зөв. 👍👍👍👍👍

  • Н
    Нэргүй

    Зөв2 бага ангийн багш нар гэж зүгээр нэг бизнэсмэнүүд мөнгө олж байвал бусад нь хамаагүй юм бналээ

  • Х
    Х

    Энэ өдөр өнжүүлэх гэдгийг цэгцлэхгүй бол болохоо байлаа. Ямар ч мэргэжлийн биш эхнэр нөхөр хоёр бнаа. Бүр бизнес болгочихсон. Энд чинь л далд эдийн засаг яваад бна даа.

  • К
    К

    Хүүхдийн монгол хэлний номонд шүлэг, оньсого, өгүүллэг орсон байх хэрэгтэй. Хэл ярианы хөгжил муутай, бүтэн өгүүлбэрээр ярьдаг хүүхэд цөарсөн. Мөн байгалийн ухааны хичээл бараг туршилт хийхээ больсон. Ном сурах бичиг нь ойлгомжгүй, зааж хэлэхээсээ илүү хүүхдийн урдаас асуулт асууж толгойг нь эргүүтүүлнэ. Туршилтын хичээл ороогүй хүүхэд юун харилцан ярилцах.

    • З
      Зочин

      Яг үнэн

  • Б
    Буянтогтох

    Сурах бичиг хийхэд мэрэгжлийн багш нарын саналыг авах хуудас дүүргэх зориулалтаар баахан хэрэггүй зураг оруулдаг, хүүхдэд гарын авлага болж чаддаггүй, товч тодорхой хэрэгтэй санаанууд байхгүй агууламж багатай том хүнд сурах бичгийг халах нь зөв.Дахиад тийм сурах хийх юм хөрөнгөний гарз болно. Мэрэгжлийн сайн багш нар хийх ёстой.

  • E
    Emma

    Sur sur bas dahin sur gedeg ug hezee ch martagshgui, hezee ch hayagdahgui, hayah ch bolomjgui yum daa. Davtlagaguigeer delhiin bolovsroloos denduu l hotsroh baih daa.

    • З
      Зочин

      Зөв шүү. Давтаж суралцаж байж л урагшилна шүү. Давтлага аваад сайжирдаг хүүхдүүд байхад хэвээрээ байдаг нь цөөхөн шүү

  • E
    Emee,, ,,,,

    Angi dvvrgeltiig ergej xaraach,baga angidaa ynshij cyraagvi xvvxed yaj angi axix bilee.1r angid 20 c ilvvgvi cyragch baikal....????

  • T
    te behtsetseg

    bas zuw hoololtiin hicheel oroh heregtei bna

  • З
    Зочин

    60 хүүхэдтэй 1 р ангийг илүү цаг суухгүйгээр нэг багш уншуулж сургаж амжихгүй Хоцрогдол нь улам нэмэгдэнэ

  • З
    Зочин

    Одоогийн багш нар өөрийнхөө ангийн хичээлийг сайн заахгүй байж,мөн тэр ангидаа төлбөртэй давтлага байнга өгдөг шүү. Үүнд анхаарах хэрэгтэй. Өөрийнхөө ангид хичээл зааж цалин авдаг мөртлөө ангийнхаа хүүхдээс мөнгө авч давтлага өгөхдөө ичдэггүй юм байх даа.

    • И
      Иргэн

      Улсын сургуулиуд 1 анги 45-с дээш сурагчтай. Хэчнээн зааж, тайлбарлаад ч энэ олон хүүхэдтэй тулж ажиллаж чадахгүй. Багш ч бас хүн. Ар гэртэй, үр хүүхэд, ач зээтэй. Хамаг цагаа унтаж амарч ч амжихгүй дэвтэр, цаас, бичиг хэрэг гээд маш их ачаалалтай ажилладаг хүмүүс шүү. Мөнгө төлөөд давтлага авах үгүй нь хувь хүний өөрсдийнх нь сонголт. Өөрөө ажлын цаг дууссан бол илүү цагаар хөлс мөнгөгүй ажиллахгүй л байх. Тиймээс бусдын ажлын онцлогийг мэдэхгүй байж гутаах хэрэггүй

    • Н
      Нэргүй

      Хэлээд юу гэхэв

  • Z
    zochin

    Боловсролд шинэчлэл хэрэгтэй байгаа юу гэвэл хэрэгтэй.Гэхдээ хаанаас хэрхэн шинэчлэл хийж үр дүнд хүргэх нь үнэн чухал байна.Том том агуулга чихэлгүй агуулгын өөрчлөлтийг бүх шатны боловсролд хийгээд өгөөч .Боловсрол нь хэрэглээ болж амьдралд буудаг бол зүгээр байна.Хэтэрхий их агуулгад акедимик сургалтаас өөр оновчтой шийдэл тун ховор.Энэ спирал агуулга хичээл бүрт тохирохгүй байна.Аливаа зүйлийг шинэчлэхдээ бас судалгаанд суурилж хийдэг аргазүйгээр яваад өгөөч.Үнэн төвөгтэй дураараа сошилд суурилж ажлаа явуулах юмаа.

  • З
    Зочин

    Сайд аа.Хичээлийн бус сууж хичээл давтах анги танхимын боломж улсын сургуульд байдаггүй юм. Хувийн сургуулийн захирал байсан шигээ битгий бодоод бай. Харин улсын сургуулийн багын багш нар хувийн төлбөртэй өдөр өнжүүлэх бүлэгтээ давтлага хийж байгаа. Ажлын хүндээ орооч.

  • З
    Зочин

    Ажилаа мэдэхгүй, өөрөө ямарч боловсрол мэдлэггүй зүгээр амнаас цаашгүй хуурамч багш нар зөндөө бн

  • Д
    Дэмбэрэл Орломжав

    Багшийн хөдөлмөр бусад мэргэжил шиг үр дүн шууд харагдах боломжгүй тодорхой хугацаа шаарддаг . Нэг багшид оногдох суралцагчийн тоо хэт их бна анги дүүргэлт 20-25 байгаасаа гэж боддог ахмад багш бна бас манай хөтөлбөрийн агуулга их олон мэдлэгийг судлах цаг багатайгаар оруулсан ялангуяа 10-12ангийн агуулга их бна гол агуулгаа олон цагаар судалж өөрсдөө зарим агуулгаа орчиндоо судлаад дүгнэлт гаргаж үзсэн онолтойгоо харьцуулан судалж ахуй амьдралдаа хэрэглэж бгаа зүйлсээ зөв сонгох чадварт сураасай гэж боддог бие даалтын 7 хоног гэдгийг дэмжиж байна. Багш 1-ээлжинд хичээлтэй байгаад 2-р ээлжинд Багш сурагчид ирээд өөр йгөө хөгжүүлэхэд кабинеттай байгаад тэндээ сууж ажиллах боломж олгох хэрэгтэй бна .Монголд сургууль бага сурах хүүхэд нь ихэдсэн анги дүүргэлт их бараг 2ангийн хүүхэдтэй 1 Багш ажиллаж байна гэсэн үг болж бна

  • З
    Зочин

    Дэмий мөнгө санхүү шаардсан асуудал шүү...

  • З
    Зочин

    Өдөр өнжүүлэх гэж эцэг эхийн хариуцлагыг үгүй болгож халаасыг хоосолдог тогтолцоог боловсронгуй болгохсон

  • И
    Иргэн

    Ихэнх сургуулийн бага ангийн багш нар хичээлээ хагас дутуу заагаад 250-300000т давтлага нэртэй сургалт өгдөг.Нэг ангиас 20 гаран хүүхэд явдаг.Орлого ямар бна.Бодоцгоо

    • З
      Зочин

      Энэ яг үнэн шүү.

  • Z
    Zochin.

    Bagshiin chadwarig hujuulmeer dee. Huuhed burt tulj ajilladag boditoi 40min bmaar bna. Massaar n surgadag tsagaa halj bagshiig eldew sudalgaa yumaar daramt shahaltgvi bagsh 40 min huuhduudtei taewer hurch ajillaj surgaltin zaah argig orchin veiin shineleg argat bagsh narig surgamaar bna. Huuchin zaah arga baril odoo hotsorson shvv. Surah bichig tsunhleed yaefag tsag ch hotsorson buh huuhdiig tablettai bolgoj geriin nuhtsuld ch hicheel surgalt deer ch bainga ashigladag bolgomoor bna. Tsaas erguulj suudag tsag hotsorson shvv

  • З
    Зочин

    Тэнэгтээдл

  • З
    Зочин

    ХҮН намынхандаа амжилт хүсэе. П.Наранбаяр сайдын шинээр эхлүүлж буй санал, санаачлагыг дэмжиж байна, Амжилт хүсэе.

  • О
    Одноо

    Баярлалаа өөрчлөх болсон

  • З
    Зочин

    Зөв. Шинэлэг ажил хийж байгаад талархья. Сурагчдаасаа дор багш нар мэдлэгээ дээшлүүлэх.

  • И
    ИРГЭН

    ХЭРЭГГҮЙ ЗҮЙЛҮҮДИЙГ БҮГДИЙГ ХАСЧ БУЯН БОЛНО УУ. 3-5 ТӨРЛИЙН ХИЧЭЭЛ ОРДОГ БАЙВАЛ БОЛНО. БУСДЫГ ХҮҮХЭД ЭЦЭГ ЭХИЙН СОНГОЛТОНД ҮЛДЭЭЖ ӨӨРИЙГ НЬ ХӨГЖҮҮЛЭХЭД АНХААРМААР БАЙНА. ХҮҮХЭД ХҮН ШИГ ХҮН БОЛМООР БАЙНА. ХҮҮХДҮҮДЭД ХЭРЭГГҮЙ ОЛОН ХИЧЭЭЛ ОРЖ АМЬДААР НЬ АЛМААРГҮЙ БАЙНА ШҮҮ САЙДАА

  • З
    Зочин

    Хичээхгүй шахалтгүй мал шиг гаргаад зөнгөөр нь бүр хялбар хүссэн зүгт нь дураар нь хаячих л юм бна даа хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг үг ч ортой шүү...

  • З
    Зочин

    Хужаа минь монголын хүүхэдүүдээр туршилт хи йх гээд байна уу цаашаазайл

  • З
    Зочин

    Нам дагасан янхан зүгээр зайл

  • З
    Зочин

    Хужаа минь давтлага хийхгүйгээр хүүхэд сайжирах уу танай хужаад давтлагагүй сурдаг юмуу хужаа минь зайл

  • З
    Зочин

    Сүүлийн үед сурагчдад мэдлэг мэдээлэл олоод уншчих сурах бичиг огт өгдөггүй. Сурах бичиг гэдэг тэр ном нь том зузаан хүнд, нэг нүүрнээс олж авах мэдээлэл, тодорхойлолт маш бага, нэг нэг өгүүлбэр байх нь их. зөвхөн дасгал ажлын ном өгдөг. Ном сурах бичиг зохиогчид нь хүүхдийн анги, насны онцлогт тохирсон үгтэй заавар дасгал оруулмаар. Бага ангийн хүүхэд дасгалынхаа зааврыг уншаад ихэнхийг ойлгодоггүй, "... тодорхойлно уу" гэдэг үг маш их таардаг.

  • З
    Зочин

    Хүүхдэд цэцэрлэг, сургуульд амьдралд зайлшгүй хэрэгцээтэй энгийн мэдлэг чадвар дадлыг илүү их олгодог баймаар бн. Хог хаягдал бага гаршах, хогийг хогийн саванд хаях, зам хөндлөн зөв гарах, мэндлэх хүндлэх, өөрийгөө зөв илэрхийлэх, эрүүл хүнсний талаар, хүнсний бараа бүтэагдэхүүний шошго, заавар хугацааг уншаад ойлгох, ажил хөдөлмөрт дуртай байх, хуримтлал үүсгэх, ... зэрэг. Олон эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ дэлгэцний хамааралтай болгох, амьдралын буруу зуршил хэвшилтэй болгох, муу хүнс их идүүлэх, ажил хөдөлмөр хийх дургүй, ажил амьдралд бэлдэхгүй байх, өөрөө буруу үлгэр дуурайл үзүүлэхгүй байх зэрэг нь хүүхдийн зөв өсөж төлөвших эрхийг ноцтой зөрчдөг. Үр дүнд нь цөөнгүй хүүхэд багаасаа хүнд өвчилж байна. Эцэг эхийн үүрэг хариуцлага гэдэг юмыг хуульчилмаар санагддаг.