Булган аймгийн хогийн цэгт гарсан галыг унтраахаар ажиллаж байна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:obeg/gal/гал1.jpg

Булган аймгийн Булган суманд хогийн цэг шатааж их хэмжээний утаа гаргаж агаар орчныг бохирдуулж байна гэх иргэдийн гомдлын дагуу Байгаль орчны мэргэжлийн байгууллагууд газар дээр нь ажиллаж байна. Тодруулбал,

Булган аймгийн Булган сумын Засаг даргаас төвлөрсөн хог хаягдлын цэгийн хогийг ландфиллын аргаар дарж булшлахаар Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг “Тосон бумбын орон” ХХК-тай гэрээ байгуулж гэрээний дагуу тус компани нь энэ сарын 10-ны өдөр хогийн цэгийг булшлах явцдаа шатааж улмаар агаарт их хэмжээний утаа дэгдэж галыг унтрааж чадахгүй хэмжээнд хүрсэн байна.

“Тосон бумбын орон“ ХХК, Булган аймгийн Булган сумын Засаг дарга, Булган аймгийн Онцгой байдлын газартай хамтран галыг унтраах арга хэмжээ авч ажиллаж байна.

legacy:obeg/gal/гал2.jpg legacy:obeg/gal/гал3.jpg