“Баруун 4 замаас 25-р эмийн сан хүртэлх замыг хучих гээд тендер зарлатал нэг ч компани орж ирээгүй“

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
280
legacy:nyambaatar hotiin darga/nyambaaa.jpg

Баянзүрх дүүргийн 25, 43 дугаар хороо орчимд хөрсний ус ундарч, тухайн орчмын айл өрхүүдэд эрсдэл учруулаад байна. Хотын дарга Х.Нямбаатар газар дээр нь ажиллалаа. Энэ үеэр хэлэхдээ,

"Энэ зун бидний шинээр байгуулсан зам нийт замын 30 хувьд нь ч хүрэхгүй. Одоо 8-10-р сард нийслэлийн ихэнх замыг хучина. Гэтэл манай бродюрийн компаниуд ачааллаа дийлэхгүйгээс болж, бид арга буюу замын зурагтаа өөрчлөлт оруулж, дотоодын болон БНХАУ-ын үйлдвэрлэгчдээс чулуун бродюр авч байгаа. Энэ нь давс, бодисонд идэгдэхгүйгээс гадна бараг 50-60 жилийн эдэлгээг даах тооцоолол бий.

Төв замын явган хүний замыг шинэчлэх гээд 5 багц тендер зарласан. Гэтэл 4 багц дээр нь нэг ч компани ороогүй. Сүүлийн үед замын ААН-үүдэд ажиллах хүч хомсдолтой байна. Үүнээс болж, ихэнх тендерт ААН-үүд орохгүй байна. Жишээлбэл, Баруун 4 замаас 25-р эмийн сан хүртэлх замыг шинээр хучих гээд тендер зарлахад нэг ч компани орж ирсэнгүй. Дахин тендер зарлаж байна" гэв.

Хуваалцах:280

СЭТГЭГДЭЛ (28)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • J
    Javhaa

    Hyatad esvel japan companiudiih oruulj irvel yaasiin minii sanaa shuu dahij evdrehgii nasni um hiine dee

  • З
    Зочин

    Үнэхээр зарлаад ганц ч компани орж ирээгүй бол залхуу,дээрээс нь зүгээр мөнгө идэж чадахгүй ,хариуцлага хүлээх чадваргшй бна аа гэсэн үг.Луйвөрчдыг ийм болтол нь толгойгмй нь илж буруу явуулсны гай тэгээд ажил хийх хүн олдохгүй залхууёуудаар дүүрчээ

  • Б
    БАТСАЙХАН Төгөлдөр

    Замын компанууд олон жил залилан хийсэн олон хүний хөдөлмөрийг шулсан одоо тэгээд хүмүүс замын ажил гэхээр хулхидана гээд ордоггүй юумаа

  • З
    Зочин

    Энэ бол эхлэл та нар нийгмийнхээ үнэн нүүр царайг олж харахгүй яаж ажиллах юм . Наад иргэд чинь мөнгө ярихаас , мөрөөдөхөөс , шантааж хийхээс өөр чадах юмгүй рүүгээ явж байна .

  • Z
    Zochin

    Цалингаа хангалттай өг хэн ч өчүүхэн бага мөнгөөр боолын хөдөлмөр эрхлэхгүй

  • З
    Зочин

    Мөнгө нэхэхээ больчихоо тэгвэл орношиээ.Улаан цайм орон нутгийн сонгуулийн хандив нэхээд бгаа биз дээ

  • З
    Зочин

    Монгол компаны хийсэн бордюрууд 1 жилийн настай бутраад бутраад уначихна. Хариуцлага тооцдог тогтолцоо байна уу? Манайхан өөрсдөө чулуун бордюр хийчих компани байхгүй юу? Их гое бизнесдээ....

  • Д
    Долгор

    Засаг дарга завдаагүй болгосон болохоор орох хүн олдохгүй болсон байгаадаа...аргагүй юмаа..завчаа байхгүй будаа

  • З
    Зочин

    Хятад оруулж ирэх гэж худлаа ярьж байгаа байх. Замын тэр олон компани ажиллахгүй гэх үндэслэл байх ёсгүй дээ. Улс ажлаа хийлгэчихээд бас л мөнгийг нь өгөхгүй унждаг тал бий шүү.

  • З
    Зочин

    Тэгэлгүйдээ. Төр засаг 34 жил харийнхны бодлогыг л хэрэгжүүлж тэдэнд таатай нөхцлийг бүрдүүлж ард түмнээ уландаа гишгэж ирсний гай. Эх орноосоо чадалтай чадвартай болгон чинь дайжиж дууслаа. Үүнийгээ олж харж ойлгож чадахгүй хэндээ гогинож гомдоллоод байдаг юм. Одоо хужаа нарт эх орноо тавиад өгөх таатай нөхцөл нь бүрдээ биш үү

  • З
    Зочин

    Ажил хийх насны хүмүүс залхуу,бэлэнчлэх сэтгэлгээтэй болохоор сайхан амьдарч чадахгүй,эрчүүд нь сэтгэлийн тэнхээгүй,гутрангуй үзэлтэй юм бол архи ууж өөрийгөө өмөөрнө.Хүүхнүүд нь толгой хоосон,хаана мөнгөтэй эрчүүд бна уургалж,хүүхдийг гаргах,/цаад ар гэрийг бол бдхгүй,би үхээр,чи үх гсн сэтэхүйтэй/Ийм л балиар юмнууд хөдөлмөрийн амтыг мэдрэхгүй хорвоог өнгөөрж бна.

  • П
    Пүүгий

    Нямбаатар цавчаа хийдгийг болиулсан байх л даа.Урд нь дарга, хувийн хэвшил 2 яв цав тохирч гар нийлдэг байсан нь цавчаан дээр нэгддэгийнх.

  • З
    Зочин

    Зам тавих чадвартай компани байхгүй. Компани нэртэй ашиг харсан хэдэн хүн.

  • З
    Зочин

    Хувийн хэвшлийн эсрэг засагтай байхад хэн орж ажиллах вэ дээ. Тэгж хэрэгтэн болсноос зүгээр байхыг сонгож байгаа бизээ Хувийн хэвшлийнхэн.

  • З
    Зочин

    ХХК нар цалингаас өгөхгүй,цалин бага болохоор хэн ажилхав даа

  • З
    Зочин

    Тендр зарлагчийн хувьд нэг ч компани оруулж ирэхгүй бхйж байгаад дараа нь шууд гэрээ хийх нь ашигтай байдаг. Авилгын ганц шалгарсан арга. Дарангуйлагчид олныг залхаах маягаар ажиллаж авилгынхаа сувгийг тогтоодог. Хувийн хэвшил байсан бол ямар нэг аргаар хийх л байсан. Гол нь л цавчаа. Төрийн бүх ажил ийм. Ингэж л 27 их наядаас урьдчилаад цавчцан, одоо ирээдүйд цавчих цавчаагаа гаргаж авч буй юм. Эрх баригч нас сонгуульд зориулж төсвөөмхэтэрхий их цавччихсан. Санасандаа хүрч ялсан боловч одоо мөнгө байхгүй сууж байна. Оюун-Эрдэнэ одоо 2 -хон зүйл дээр л төвлөрнө. Мөнгө хэвлэх, цавчаагаа шуурхайлах. Энэ замын тендр бол нэг л бие халаалт цавчаа юм. З.Энхболд төрийн өмчийн хороонд байхдаа энэ аргыг нэвтрүүлсэн. Төрийн өмчийг худалдахаар дуудлага худалдаа зарлах ёстой. Мань эр нохой арга хэрэглэн яаж ийж байгаад худалдааг амжилтгүй болгодог. Хэд хэдэн удаа дуудаад амжилтгүй болсон бол тус өмчийг анхны үнээр нь зардаг. Ингэж л мань эр Геологийн экспедицийн байр, Сансарын 9 давхарууд гэх мэт

    • З
      Зочин

      төрийн өмчүүдийг хямдхан үнээр өөрийн болгосон. Оюук хулгайч ахын ноу хаугаар л ажиллаж байна. Тендрүүд одоо иймэрхүү маягаар л ногоон гэрлээр цуврана даа. Эрх баригч намын халаасыг түнтийлгэнэ. Хяналт байхгүй амар болсон. Цавчигчид л нэмэгдсэн дээ. Ан, Хүн гээд л.

  • З
    Зочин

    Үндэсний замын ХХК ууддаа хийж чадах хэмжээгээр нь өгөөч өөрсдөө завчаа гаргах гээд өдийд тендэр зарлана гэдэг мангаруудын хийдэг үндсэн ажил даа . Ид хөдөлгөөн ихэсдэг улиг хулгайч зангаа орхиоч .

  • И
    Иргэн

    Хуучин чанар энэ тэр шалгахгүй амар байсандаа!!! Одоо хахууль биш чанар шаардахаар хойшоо ухарч байгаа!!! 5-р сургуулийн өргөтгөлийг сүйд хийсэн компаний захирлыг харалдаа өөрөө тээртлээ таргалчихсан барилгын ажил нь чанаргүй!!!

    • Ү
      Үнэн

      Тийм шүү. 5-р сургуулийн өргөтгөлийг арай л сэтгэлгүй чадваргүй компани хийсэн дээ. Манайх хажууд нь байдаг болохоор байнга хардаг байсан. Бөөн эмтэрхий блокоор засвар зайтайгаар өрөөд гадуур нь сайхан бүрчихсэн. дуусгахгүй Хичнээн ч жил болов бүү мэд. Аягүй бол зориуд удаашруулж үнийн өсөлт гэж мөнгө авч байгаа биз. Дахиж төрөөс төсвөөс нэг ч ажил өгөхгүй байх хэрэгтэй.

  • М
    Монгол

    Нямбаагаас айгаад авахгүй бга биз: Мань хүн нөхдүүдээс " Чанар"-л нэхэж таараа.Нөгөө гайхлууд хариуцлагаас айгаад гуулиа цухуйлгахаас айгаад оролцохгүй бхгүй юу дээ!

    • N
      Nothing

      Haha uudrug bodoltoi hun bnada hangalttai tusuvtei bol orno shuudee yum hiilegchiheed munguu uguhgui heden sar bolchihno deerees n tusuv n baga tegehleer yaj compianiud oroh ve dee

  • Т
    Тендер авч чаддаггүй гайхал

    ЭНЭ СЭТГЭГДЛҮҮД Яг голыг нь олоод хэлчихлээ.цавчаа, тендерийн шалгуур гэж хүний толгой эргүүлсэн тоо бодлогоо өөрчилчихөж жижиг компаниуд хийчихээр л байна

  • Z
    Zochin

    Tenderiin 10%-iin tsavchaa avahaa bolichih!!! Hyatuudaar hiilgeh heregtei ted zam sain chanartai hiine. Baruun aimaguud ruu tavisan zamin hartsgaa zam gej terniig l helne

  • З
    Зочин

    Туршлагатай инженерүүд 3-4 сая цалинтай байхад тендерт орох хэрэг байхгүй дээ.Тэгэж ял үүрэхийн оронд зам цэвэрлэсэн дээр байхө

  • И
    И

    Цавчаа нь өндөр, урьдчилгаа, гүйцэтглийн санхүүжилт нь орохгүй, компанид бөөн алдагдал, бас байнгын дарамт

  • З
    Зочин

    Яг ажлыг яс хийлгээд цавчаа гаргахгүй болохоор компаниуд орохгүй бна. Ажиллах хүчгүй кампани гэж юу байхав

  • Б
    Батхүү

    Хотын даргаа ямар нэгэн тендерт хятад компани оруулахгүй байвал их зүгээр байна шүү таньд амжилт хүсье