Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Л.Мөнхбаясгалан: АН-ын бүлгийн гишүүд хамтарсан ЗГ-ын гэрээг хэлэлцэж байтал Л.Гантөмөр гүйж очоод, гарын үсэг зурчихлаа
120

Хамтарсан ЗГ-ын мөрийн хөтөлбөрт МАН, АН, ХҮН намын дарга нар гарын үсэг зурсан билээ. Энэ цаг мөчид УИХ дахь АН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж буй бөгөөд хурлаас ямар нэг шийдвэр гараагүй байна. Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан дараах байр суурийг цахим хуудсаараа илэрхийлжээ. Тэрбээр,
"АН-ын бүлгийн гишүүд хамтарсан ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөр, гэрээг хэлэлцээд сууж байтал АН-ын дарга нь гүйж очоод, гэрээг батлаад гарын үсэг зурчихлаа. Бүлэг эсрэг шийдвэртэй байгаа. Бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Бүлэг хариуцлага хүлээхгүй" гэв.



