Х.Нямбаатар: Шинээр авсан тоног төхөөрөмжийг зориулалтын дагуу ашиглах чиглэлээр сургалт зохион байгуулна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
60
legacy:niislel nyambaatar/нямбаа түк1.jpg

Өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн хот, нийтийн аж ахуйн ажлуудыг дүүргүүд хариуцдаг болсон. Мөн хот, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжүүдийг үе шаттайгаар шинэчилж буй. Гэвч тоног төхөөрөмжөө зориулалтын дагуу ашиглахгүй, цагийн зохицуулалт буруу байгаагаас үүдэн ажлын цаг эхэлсэн байх үед зам талбай цэвэрлэн, шороо босгох асуудал үргэлжилсээр байгаа юм. Тиймээс дүүргийн менежерүүдэд хот нийтийн аж ахуйн цэвэрлэгээнд цагийн зохицуулалт хийн, шинэ техник, хэрэгсэл ашиглахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар үүрэг болголоо.

Тэрбээр “Өнгөрсөн оноос хойш хог тээвэрлэлтийн тариф болон давтамжийг нэмэгдүүлж, тохижилт, үйлчилгээний ажилтнуудын цалинг хоёр удаа нэмсэн. Үүнийг дагаад дүүргийн удирдлагууд болон ТҮК-ийнхан машин тоног төхөөрөмжөө сайжруулах, ажлын цаг эхлэхээс өмнө буюу 06:00 цагаас өмнө цэвэрлэгээ, үйлчилгээгээ хийх, авсан тоног төхөөрөмжөө зориулалтын дагуу ашиглах чиглэлээр сургалт зохион байгуулах шаардлагатай. Энэ онд багтаан БНХАУ-аас хот нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай 39 техник, тоног төхөөрөмж ирнэ. Үүнийг дүүргүүдэд хуваарилж өгнө” гэлээ.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Ийм үзүүлэнгээ болиосой. Даргад л харуулах зориулалттай зүйл авдагаа болих хэрэгтэй. Хятадаас техник хэрэгсэл аваад тэд яаж ажилладгийг орхидог зарчмаа өөрчлөх хэрэгтэй

  • З
    Зочин

    Хотын дарга нараа! Эртхэн шиг цас цэвэрлэх машинууд худалдан авч цуваа зохион байгуулах ажилаа зохицуулсан дээр шүү!

  • З
    Зочин

    БЗД Өгөөмөр хотхон Ахмадын хорооллын хог хаягдлыг ачих хуваарийг ойртуулмаар байна долоо хоногт нэг биш хоёр ачдаг болгомоор байна уу сагасан хог энд тэндгүй хийсээд муухай үнэр орчиндоо тарааж ялаа батгана өт дүүрч орчин их бохирдож байна даа машин техникээ нэмж авах төсөвтөө суулгах даруй арга хэмжээ авахыг шаардаж хүсч байна

  • З
    Зочин

    Хэрэглэхгүй юундаа хадгалдаг байна. Машингүй алхахаар тохижилтын ажилчид цалин 3.5 сая к болсон гэсэн аятай манартал өдрийн цагаар шороо шүүрдэх юм. Ажиллуулж байгаа даргалсан амьтан байвал зааварчилгаа өгөөч . Гадаадад шөнийн цагаар л цэвэрлэгээ засвар хүргэлт явагддаг. Нямбаатар дарга наад хэдэн дарганцаруудаа ажлаас халхыг нь хал. Том оврын барилгын машинууд жинхэнэ зам эвдэж түгжрэл үүсгээд байна. Татвар хангалттай ав барилгын компани АПУ МАК гэх мэт том оврын машин явдаг копаниудаас.

  • З
    Зочин

    Zavaaraad shuurdeed nil toos shoroo bosood yavaad baina lee sh dee. Zerleg uvs zulgaagui. Usaar chiiglej baigaad tseverluulj boldoggui yumuu.

  • И
    И

    Явдаг, түрдэг тоос сорогчууд ажиллаж бгаа харагдахгүй, шүүрдэж тоос бужигнуулсаар бна. Ажиллуулж сурдаггүйээ