ХЗБХ: Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:TSEG/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy.jpg

Шинээр бүрдсэн 126 гишүүнтэй парламентын анхны намрын чуулган өчигдөр нээлтээ хийсэн. Тэгвэл өнөөдрөөс байнгын хороодын хуралдаан эхэлж байна. Тодруулбал,

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10:00 цагаас эхлэх бөгөөд дараах хоёр асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал,

-Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг зарлах тухай асуудлыг хэлэлцэх юм.