Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ЖҮДО: Б.Гончигсүрэн бүх өрсөлдөгчөө буулган авч түрүүллээ
00

Монголын жүдо бөхийн нийт 100 сая төгрөгийн шагналын сантай "ТОП-6" тэмцээн боллоо. +100 кг-д Азийн наадмын мөнгөн медальт, Улаанбаатар Гранд Сламын аварга Батхуягийн Гончигсүрэн бүх өрсөлдөгчөө буулгаж авснаар түрүүллээ.
Мөн энэ жинд -90 кг-аас жин өгсөж буй Армийн дэлхийн аварга Гантулгын Алтанбагана мөнгө, Монгол Улсын залуу начин Эрдэнэхүүгийн Мөнхжаргал хүрэл медаль хүртлээ.



