ММСУХ маргааш Төрийн ордонд хуралдаж, Ерөнхийлөгчөө сонгоно

Спорт
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:MORIN SPORT UYACHDIIN HOLBOO/MMS.jpg

Монголын Морин спорт, уяачдын холбооны VIII их хурал маргааш Төрийн ордонд зохион байгуулагдах гэж байна. Тус их хурлаар холбооны Ерөнхийлөгчийг сонгоно.

ММСУХ-ны Ерөнхийлөгчид Монгол Улсын Тод манлай уяач П.Энхмөнх, Монгол Улсын Тод манлай уяач Д.Дагвадорж, ММСУХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Нямжав нар нэр дэвшиж байгаа юм.

Хурал өглөө 08.30 цагт эхлэх бөгөөд явцын талаарх мэдээллийг бид эргэн мэдээлэх болно.