Б.Энхбаяр: Шүүхээс хоёр удаа ял шийтгэгдэж байсан нөхөр “Тавантолгой түлш“-д захирал хийж байгаа гэхээр аргагүй шүү дээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:2025/09/11151.png

Сүүлийн өдрүүдэд агаарын бохирдлын асуудал хурцаар яригдаж, Ерөнхийлөгчийн түвшинд хүрсэн. Түүнчлэн сайжруулсан түлш үйлдвэрлэдэг "Тавантолгой түлш" ХХК-ийн менежмент нийслэлийн мэдэлд очсон билээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Тавантолгой түлш" ХХК-ийн талаар "Шүүхээр орж хоёр удаа ял шийтгэгдэж байсан нөхөр л "Тавантолгой түлш"-д захирал хийж байгаа гэхээр аргагүй шүү дээ" гэв. Тодруулбал "Тавантолгой түлш" ХХК-ийн салбарын захирлаар ажиллаж байсан юм.

Тэрбээр 2023 оны арванхоёрдугаар сард болсон Нүүрсний хэргийг хянан шалгах түр хорооны сонсголд гэрчээр оролцож байсан юм.

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Нөхрийнхөө хадгаламж руу мөнгө шилжүүлчихдэг л санхүүтэй компани шүү дээ, Тавантолгой түлш" гэв.

Шүүхээр орж ХОЁР удаа ял шийтгэгдэж байсан нөхөр л Тавантолгой түлшэд захирал хийж байгаа гэхээр аргагүй шд 🤷‍♂️ https://t.co/LD25fVQzCM

— Баттөмөрийн ЭНХБАЯР (@Enkhbayar_bat) December 19, 2024

Нөхрийгөө хадгаламж руу мөнгө шилжүүлчихдэг л санхүүтэй компани шүү дээ Тавантолгой түлш 🤷‍♂️ https://t.co/YkWzinQoxf

— Баттөмөрийн ЭНХБАЯР (@Enkhbayar_bat) December 19, 2024