Х.Нямбаатар: Автобус нь 1-р эгнээгээрээ зорчих боломжгүй түгжрэл үүсчихээд байна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:2025/08/01120.png

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр,

"Автобус нь 1-р эгнээгээрээ зорчих боломжгүй түгжрэл үүсчихээд байна. Тийм учраас хоёр түвшний замаа барихаар тендер зарласан. Жишээлбэл Хөх хот 10-аад жилийн өмнө маш их түгжрэлтэй байсан. Энэ асуудлыг хоёр түвшний зам барьснаар шийдсэн. Гэхдээ оргил цагаар заримдаа түгжирч байгааг хотын дарга нь хэлсэн" гэлээ.