Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Жүдо бөхийн УАШТ хоёр дахь өдрөө үргэлжилж байна
10

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 48, эмэгтэйчүүдийн 33, багийн 11 дэх удаагийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Монгол бөхийн өргөөнд эхэлсэн.
Тус тэмцээнд 47 клубийн 313 тамирчин зодоглож байна. Өчигдөр эрэгтэйчүүдийн 73, 90, -100, +100, эмэгтэйчүүдийн 57кг, 70, -78, +78 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодорсон бол өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 81, эмэгтэйчүүдийн 48, 52, 63 кг-ын жингийн аваргууд тодрох юм. Харин маргааш буюу ням гарагт холимог багийн барилдаан болох хуваарьтай байна.



