ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлийн автортой “Хөрөнгө хураах” хууль батлагдвал шалгагдах “болзол”-оо хангаж буй 2002 оноос хойших ТӨРИЙН ӨНДӨРЛӨГҮҮД

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 3 мин 2 сек
240
legacy:huulich altangerel/алтангэрэл хууль/nuur zurag.jpg

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлийн санаачлан өргөн барихаар бэлтгэж буй "Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай" хуулийн төсөл олон нийтийн дунд багагүй хэлэлцүүлгийг өрнүүлж байна. Хэдийгээр хөрөнгө хураахтай холбоотой эл хуулийн төсөл улс төрд багагүй "гал" авч буй боловч Ерөнхий сайдын зүгээс дэмжинэ гэдгээ илэрхийлсэн талаар О.Алтангэрэл сайд "Лхагвын тойм" нэвтрүүлэгт орох үеэрээ хэлсэн байдаг.

Тэрбээр "Ерөнхий сайд “Бидэнд хоёр сонголт байна. Нэг бол авлигачидтайгаа нүүр тулна. Нэг бол ард түмэнтэйгээ нүүр тулна. Би бол авлигачидтайгаа нүүр тулахыг сонгож байна. Хуулийн төслөө улам сайн болгоод, оруулаад ирээрэй” гэсэн. Одоогоос сар гаруйн өмнө. Тэгэхээр танхим дээр би санаа зовохгүй байна. Бид хэлэлцээд, өргөн барьчих байх" гэсэн юм.

Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын "дэмжлэг"-тэй байгаа эл хуулийн төслийг өргөн барих нь тодорхой. Харин УИХ дээр хэлэлцүүлэг хэрхэн өрнөхийг хэлэхэд бэрх.

Хөрөнгө хураах тухай энэхүү хууль батлагдвал хөрөнгө орлогыг нь хууль ёсны эсэхийг шалгах ажлын эхний эрэмбэд 2002 оноос эхлэн төрийн өндөр албан тушаал хашиж байсан бүх хүн багтана хэмээн О.Алтангэрэл сайд мэдэгдсэн.

Өөрөөр хэлбэл, тухайн хууль УИХ-аар "саадгүй" батлагдлаа гэж бодоход 2002 оноос хойш алба хашсан дараах ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ-үүд шалгагдах "болзол"-оо хангана гэсэн үг юм.

-2002 оноос хойш ажилласан таван Ерөнхийлөгчөөс хилийн цаана нэг нь, хил дотроо нэг нь "олдохгүй" байна-

legacy:huulich altangerel/алтангэрэл хууль/Yoronhiilogchid.jpg

2002 оноос хойш гэж тооцвол, Н.Багабанди тэргүүтэй таван Ерөнхийлөгч шалгуулж, хөрөнгөө нотлох шаардлага үүснэ. Тодруулбал, 2001-2005 онд Н.Багабанди, 2005-2009 онд Н.Энхбаяр, 2009-2017 онд Ц.Элбэгдорж, 2017-2021 онд Х.Баттулга Ерөнхийлөгчөөр ажилласан бол 2021 оноос одоог хүртэл У.Хүрэлсүх нар Ерөнхийлөгчийн ажиллаж буй билээ.

Үе үеийн Ерөнхийлөгч нар дундаас Ц.Элбэгдорж монголд байхгүй бөгөөд түүнийг өнгөрөгч оны тавдугаар сараас эхлэн интерполоор эрэн сурвалжилж буй юм. Түүнийг “Эрдэнэт үйлдвэр” ХК-ийн 49 хувийн хувьцааг оросуудаас худалдан авсан асуудалд оролцсон эсэх, мөн “Эй Эс Юу” ХХК-ийн 10 хувийн хувьцааг авахдаа хууль бус үйлдэл гаргасан байж болзошгүй зэрэг асуудлаар АТГ шалгаж байгаа юм. Харин тэрбээр шалгагдаж байх хугацаандаа хил давсан тул интерполоор ийнхүү эрэн сурвалжилж байгаа аж.

Харин Х.Баттулгын хувьд үе үеийн Ерөнхийлөгчид дундаас анх удаа парламентын гишүүнээр сонгогдож, ажиллах болсон. УИХ-ын чуулганы хуралдааны ирцээрээ "сүүл мушгих болсон" тэрбээр өөрийнх нь намаас хамтарсан ЗГ-т орсон сайддаа "байцаагдахад" тун ойрхон байна. Товчхондоо, үе үеийн Ерөнхийлөгч нар дундаас нэг нь хил гараад олдохгүй, нэг нь хил дотроо ч "олдохгүй" байна.

Харин одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эл хуулийн төсөл дээр өнөөдрийг хүртэл дорвитой коммент өгсөнгүй.

-Н.Энхбаяр тэргүүтэй 11 Ерөнхий сайдаас хоёр нь гадаад руу гарсан-

legacy:huulich altangerel/алтангэрэл хууль/Yornkhii said.jpg

2002 оноос хойш түүхэндээ 11 Ерөнхий сайд Засгийн газрыг удирджээ. Үүнд, Н.Энхбаяр /2000-2004/, Ц.Элбэгдорж /2004-2006/ , М.Энхболд /2006-2007/ , С.Баяр /2007-2009/ , Сү.Батболд /2009-2012/, Н.Алтанхуяг /2012-2014/ , Д.Тэрбишдагва /2014/ , Ч.Сайханбилэг /2014-2016/ , Ж.Эрдэнэбат /2016-2017/, У.Хүрэлсүх /2017-2021/ , Л.Оюун-Эрдэнэ /2021 – одоог хүртэл/ гэх улстөрчид багтаж байна. Эдгээрийн 8 нь МАН-ынх.

Одоогоор үе үеийн Ерөнхий сайд нар дундаас Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нар шалгагдаж байх үедээ хил давсан тул интерполоор эрэн сурвалжлагдаж буй юм. Харин Л.Оюун-Эрдэнэ одоогийн Ерөнхий сайдаар улиран ажиллаж, Н.Алтанхуяг парламентад дахин сонгогдон ажиллаж байна.

-Ц.Нямдорж, З.Энхболд зэрэг 9 УИХ-ын дарга-

legacy:huulich altangerel/алтангэрэл хууль/UKHH-iin darga.jpg

2002 оноос хойш 23 жилийн хугацаанд парламентыг 9 хүн удирджээ. Үүнд, С.Төмөр-Очир /2001-2004/ , Н.Энхбаяр /2004-2005/ , Ц.Нямдорж /2005-2007/ , Д.Лүндээжанцан /2007-2008/ , Д.Дэмбэрэл /2008-2012/ , З.Энхболд /2012-2016/ , М.Энхболд /2016-2019/, Г.Занданшатар /2019-2024/ , Д.Амарбаясгалан /2024 – одоог хүртэл/ багтаж байна. Эдгээр улстөрчдөөс өмнөх парламентын "ангийн дарга" байсан Г.Занданшатар одоогоор ЕТГ-ын даргаар ажиллаж байна.

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлээр "авторлогдож" буй ХӨРӨНГӨ ХУРААХ хуулийг УИХ баталвал эхний ээлжинд дээрх 25 хүн шалгуулна

Хуваалцах:240

СЭТГЭГДЭЛ (24)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Энэ ХУУЛИЙН СУРГААР ТӨРӨӨС ТӨРСӨН БАЯЧУУД ЗАСГИЙН ГАЗРЫГ огцруулах жагсаалыг санхүүжүүлж ДЭВЭРГЭН залуусын турхирж байгаа байгаа шүү!!!!!

  • З
    Зочин

    Huuli zvin saidaa demjnee ene hulgaichuudiig bvgdiig in odoo yaliig in onooj ulsiig hohrooson heregt bvgded yal onooj ed hurungiig in ulsiin hurungu bolgon uls eh orniihoo ur shiriig darj hariin bodlogiin urnuus uls ornoo gargan awch gazar nutagaa hariinhand aldhaas hamgaaltsgaaye demjij bna

  • З
    Зочин

    MONGOL tvmnii hvleelt,zahialga,hvselt munuus mun.ALTANGEREL hvv,MONGOLchuud morindoo🇲🇳🚩🕵👮🏇🏇🏇🏇🏇🇲🇳🚩

  • З
    Зочин

    Энэ мэт хууль батлагдах сурагаар Засгийн газрыг огцруулж, УИХ-ыг тараах гээд жагсаал зохион байгуулаад байна гэж хардлага төрж байна.

  • З
    Зочин

    АЛТАНГЭРЭЛЭЭ ДАРАА НЬ БҮХ ДААТГАЛЫГ САЙН ДУРЫНХ БОЛГОХ ХУУЛЬ САНААЧИЛЖ БАТЛУУЛААРАЙ (АРД ТҮМЭН БҮГД ДЭМЖИНЭ.)

  • E
    Enhee

    Amjilt hvsei tanid 👍 Bas tegj batlaj chadval Uls oron Ard olno jinhene estoi nuruu teniimeer baina sh dee hu !

  • Z
    Zochin

    Vnen bolchihson bolj l BNA horongiig n bvgdiig n huraagaad ulsiin orlog bolgo tetgewer tetgemj halamjaa nem shorond hatas

  • Z
    Zochin

    Ард түмний хамгийн их хүлээж буй хууль шүү

  • А
    Ашгүй дээ

    Шудрага нийгэм тогтох нь

  • З
    Зочин

    Энэ хуулийг батлах хэрэгтэй гэхдээ өршөөлтэй энэ тэр гэж шаана даа бас л сайн шалгаж чадвал их л юм гарах байх женко ,зи, хүзүү,миеэ,хамар,шуналбанди,үнэг хуяг,зандан,баяр гээл дан хулгайчууд хамгийн гол нь энэ хуулийг хэн дэмжиж хэн эсэргүүцэж байна вэ гэдгээс бараг харагдана доо

  • И
    Иргэн

    Битгий л хууль гарснаас хойш гээрэй дээ 90 оноос хойш бүх идээч уугаач нарыг л хамруулж оруулах нь зөв

  • И
    иргэн

    зөв байна

  • З
    Зочин

    Эхлээд нэрсийг нь зарла, хураасан хөрөнгөө хэнд өгөх үү, хэний хөрөнгийг булаагаад аваад өг гэж хэн захиалж байна. Дараа нь хуулиа хий. Тэгээд цусан өшөө эхэлнэ.

  • З
    Зочин

    Энэ хууль батлагдвал Энэ Засгийн газар хуулиар хүлээсэн үүргээ сайн биелүүлж буй болно. СОЦИОЛИЗМААС хойших анх удаа улс орноо .нийгмээ зөв гольдоролд оруулах их нэмэр болно. Олон улсад ч өөрөөр харах болно

  • А
    Алтай

    Автортай гэж ирээд нэрлэхгүй шүү. Угаасаа ардчилсан, эрүүл сэтгэхүй байгаа л юм бол ийм хууль байх ёстой харин ч оройтож гарч байгаа шүү.

  • И
    иргэн

    батлаад хэрэгжвэл нийгмийн хувьсгал болох байх. хэрэв батлагдахгүй бол .....

  • И
    Иргэн

    МАН-АН-Н мафиуудын гар хөлүүд УИХ- засгийн газарт байгаа цагт бүтэхгүй, үр дүнгүй ажил болноо!!! Харин Монгол улсын түүхий сурах бичгүүд, төрийн түүхэнд хар толбо болсон төрийн тэргүүнээс нь эхлээд 30- гэр бүл, бага хорооноос нь эхлээд муу үйл хийсэн улс төрчдийн боть гаргаж хойч үедээ сэрэмжлүүлэх шаардлагатай!!! Улс төрчдийн үр садыг ч хойч үе мэдэж авна!!!

  • З
    Зочин

    AXTAI SEKSDI80O55877

  • П
    Прокурор

    Элбэгдорж, Мие хоёр л хамгийн их авилгал, хулгай хийсэн хоёр. Сайн шалгана аа муу хоёр лалрыг.

  • Д
    Дэнзэн дарга

    Энэ захиалгын хуулийг Өвөрхангайгаас ирсэн нянгараар өргөн бариулж батлуулах гэж буй цаад эзэн нь З.Энхболд, Женко Баттулга нар. Энэ хуулийг батлуулж зөвхөн Элбэгдорж, Миеэ. Энхболд, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг, тэднийг тойрсон бүлэглэлийг л шалгана, З.Энхболд, Женко Баттулга нарыг огт шалгахгүйгээр барахгүй бүх хэргийг нь хаана. Өнөөгийн ерөнхийлөгчийг бас шалгаж зүрхлэхгүй яагаад гэвэл өнөөдөр хамгийн өндөр бодит эрх мэдэлтэй байгаа учраас тэр. Ер нь Өвөрхангайн шорооноос ирсэн энэ нянгар З.Энхболд, Х.Баттулга нарын бүх хэргийг дарах хаах зорилгоор хуулийн сайдад томилогдсон. Томилсон эзэн нь З.Энхболд, Х.Баттулга нар.

  • Х
    Хардагч

    Бажгар арваас эхлээд Багабанди,Энхбаяр,Хүзүүгүйдорж,Женко,Хүрэлсүх зургаан ерөнхийлөгчийг зургууланг нь шалгах хэрэгтэй. Тэр тусмаа Очирбат, Багабанди, Хүзүүдорж, Женко нарыг маш нарийн шалгах хэрэгтэй. Багабанди, Элбэгдорж хоёр бол нохойнуудшүү!

  • З
    Зочин

    Хүрэлсүх шууд эсэргүүцэх бх даа шудрага дүрийн Баатарын дүрийг сайн үзүүлэн гэхдээ хэзээч шудрага бж үзээгүй төрөлийн хулчгар барилгүй эр хүний дүр эсгэгч эр хүний тухай мэдлэг чадвар муутай дүр эзэгнэгч муу эрийн явдалтай хүн дээ дээр нь их хуралд сууж буй хууль бус хөрөнгөжсөн улсуудыг далдаас хатган тэд нар нь ёөк бна гээд хуулийг батлуулаагүй юм бна даа , давхар тагнуулчийн байгуулгыг татан оролцуулж их хуралыхныг мөрдөн бно ш дээ нууц ажилтангууд

  • З
    Зочин

    Tgd dooshoo hulgaich nar duuren

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol