Г.Лувсанжамц: Өмнө нь УИХ-ын гишүүн байсан хүн өрөөнд орж ирээд “Чи ийм зүйл ярьж болохгүй” гээд загнаад гараад явсан

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:luvsanjamts gishuun/luvs.png

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц "Хархорум хот байгуулалт дээр хаан шиг эрх мэдэл олгох гээд байна гэж хэлсний төлөө өмнө УИХ-ын гишүүн байсан хүн өрөөнд орж ирээд “Чи ийм зүйл ярьж болохгүй” гээд загнаад гараад явсан. Би мэргэжлийн, зарчимтай ажиллах гэж УИХ-ын гишүүн болсон" гэв.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "УИХ-ын гишүүний хараат бусаар ажиллах асуудалд нөлөөлж буй хүнтэй холбоотой асуудлаараа УИХ-ын Тамгын газарт хандаарай. Эрхээ хэрэгжүүлж ажиллаж байхад хөндлөнгөөс дарамт шахалт үзүүлж байгаа бол УИХ-ын гишүүний халдашгүй байдлын асуудал хөндөгдөнө" гэв.