Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Н.Учрал: Уул уурхайн дэд сайд болон АМГТГ-ын даргаар ажиллаж байсан хоёр хүнд Францын хоёр нөхөр авлига өгсөн байж болзошгүй гэдгийг Францын шүүх эцэслэчихсэн
50

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэрээ тэрбээр "2012-2016 онд хэний Засгийн газар ажиллаж байсан юм бэ гэдэг нь тодорхой. Тухайн үед Уул уурхайн дэд сайд болон АМГТГ-ын даргаар ажиллаж байсан хоёр хүнд Евротрейд компаниар дамжуулаад Францын хоёр нөхөр авлига өгсөн байж болзошгүй гэдгийг Францын шүүх эцэслэчихсэн. Одоо монголын хууль хяналтын байгууллага ажлаа хийх ёстой" гэв.



