Сар шинийн барилдаан хоёрдугаар сарын 20-ны өдрөөс эхэлнэ

Спорт
Delgertsetseg
Унших: 1 мин 31 сек
10
legacy:BOH/аөраө.jpg

Монголын үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сард зохион байгуулах бөхийн барилдааны хуваарийг гаргалаа.

02.02 Ням. 11:00 цагт: Хавдрын эсрэг зөвлөлийн нэрэмжит Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан /Тоо хязгаарлахгүй/

02.08 Бямба. 11:00 цагт: Архангай аймгийн Эрдэнэмандал сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан

02.09 Ням. 13:00 цагт: "Баянзүрх хайрханы хишиг" Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан

02.15 Бямба. 13:00 цагт: Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын түүхт 100 жилийн ойд зориулсан тус сумаас төрөн гарсан Монгол улсын начин Дондогийн Цогзолдоржийн нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан

02.16-23-ны өдрүүдийн 11:00-16:00 цагт: “Өвлийн нүүдэлчин - 2025” наадамд ССАЖЗЯ-тай хамтран зохион байгуулах Улс, аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүд оролцох “Тэмээн жингийн бөхчүүд” өдөрлөг /Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд/

САР ШИНИЙН ЦУВРАЛ БАРИЛДААНУУД

02.20 Пүрэв. 11:00 цагт: Сар шинийн баярт зориулсан өсвөр /3нас/ бөхийн барилдаан

02.23 Ням. 09:00 цагт: Сар шинийн баярт зориулсан Бөхчүүдийн шагайн харваа

02.24 Даваа. 11:00 цагт: Тарвалин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаан /Тоо хязгаарлахгүй/

02.25 Мягмар. 11:00 цагт: Дашчойлин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхчүүдийн уламжлалт барилдаан

02.26 Лхагва. 13:00 цагт: Битүүний өдрийн барилдаанд оролцох эрх авах аймаг цэрэг, сумын цолтой 800 бөхийн урьдчилсан шатны барилдаан /2 давсан 200 бөх болон чансааны оноогоор оролцоно/

02.27 Пүрэв. 13:00 цагт: Могой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 256 бөхийн уламжлалт барилдааны 1-2-ын даваа

02.28 Баасан. 13:00 цагт: Могой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 256 бөхийн уламжлалт барилдааны 3-8-ын даваа тус тус болно.