Бригадын генерал Ж.Бямбасүрэн 4 жилийн дараа дахин ХХЕГ-ын даргаар томилогдлоо

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:hilhamgaalahbyambasuren/140500725_1635106483328270_4842023575111198344_n1.jpg

Засгийн газрын ээлжит хуралдаанаар ХХЕГ-ын дарга, хилийн цэргийн командлагч, хошууч генерал Х.Лхагвасүрэнг чөлөөлөх асуудлыг ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл танилцуулж, түүний оронд Лаос улсад Элчин сайдаар сууж байсан, бригадын генерал Ж.Бямбасүрэнг томилохоор танилцуулсан байна.

Улмаар уг асуудлыг ЗГ-ын хуралдаанаар дэмжсэнээр Ж.Бямбасүрэнг ХХЕГ-ын даргаар томиллоо.

Сануулахад, Ж.Бямбасүрэн нь 2020 онд ХХЕГ-ын даргаар ажиллаж байгаад 2021 онд чөлөөлөгдөж байсан ч ийнхүү 4 жилийн дараа дахин ХХЕГ-ын даргаар томилогдож байна.