Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ж.Эрхэмбаатар: Женкогийн томилсон Ерөнхий прокурорыг улираан томилоод Женкод хариуцлага тооцох уу, тэ
20

УИХ дахь намын бүлгүүд УЕП Б.Жаргалсайханыг улираан томилох асуудлыг хэлэлцэж байна. Дөнгөж сая МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанаар тус асуудлыг хэлэлцэж, улираан томилуулах саналыг дэмжсэн. Одоо Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар улираан томилох асуудлыг эцэслэх юм.
Тодруулбал, Б.Жаргалсайханы бүрэн эрхийн хугацаа дууссан ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүнийг дахин томилох саналаа УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд хүргүүлсэн юм.
Тэгвэл уг асуудалд хуульч Ж.Эрхэмбаатар "Женкогийн томилсон Ерөнхий прокурорыг улираан томилоод Женкод хариуцлага тооцох уу, тэ" хэмээн байр сууриа илэрхийлжээ.



