Э.Батшугар: Хуульд өөрчлөлт орсноор ХАР ЖАГСААЛТ байхгүй болно

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:E.Batshugar/321142228_871622667493029_6303839991007038681_n.jpg

УИХ-ын чуулганы үдээс хойшх хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Э.Батшугар мэдээлэл өгөхдөө "Хуульд өөрчлөлт орсноор ХАР ЖАГСААЛТ байхгүй болно. Монголбанкны ойгоор хар жагсаалтыг цэвэрлэдэг байдал нь санхүүгийн системд маш хор нөлөөтэй" гэлээ.