Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:chuulgan 2024/1115.png

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2025.04.11/ хуралдаанаар Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат рүү шилжүүлж, хуралдаанд оролцсон гишүүдийн 80.7 хувиар эцэслэн баталлаа.

Мөн “Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид буцаалаа.